МҮХАҮТ-д
09:00-13:00 цагт Монголын маркетингийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө үнэгүй өгөх өдөрлөг болно.
Соёлын өвийн үндэсний төвд
09:30-16:00 цагт Монгол-Орос хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд соёлын салбарын мэргэжлийн байгууллагууд туршлага солилцох “Өчигдрөөр ирээдүйг харахуй” сэдэвт сэргээн засварлагчдын анхдугаар бага хурал зохион байгуулагдана.
Төрийн ордонд
10:00-17:00 цагт Байнгын хороод хуралдана.
Зам, тээврийн яамны “Хөсөг” танхимд
11:00 цагт Монгол Улсад Нисэх хүчин үүсэж байгуулагдсаны 100 жилийн түүхт ойд зориулсан “Монгол Улсын Нисэх хүчний 100 жил” сэдэвт шуудангийн шинэ маркны нээлт болно.
Тэди төвийн чанх урд Ancore event hall-д
12:00 цагт “Монголын сормуус урлалын ур чадварын анхны бие даасан улсын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулагдана.
Д.Сүхбаатарын талбайд
14:00-20:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой "Огцрох амархан" жагсаал үргэлжилнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!