2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр МУИС дээр Геологийн улсын XIII олимпиад амжилттай болж өнгөрлөө. “Бадрах Энержи” компани нь Монголын геологийн салбарын хойч үеийг бэлтгэх, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзлээр гурав дахь жилдээ тус олимпиадыг дэмжин ажиллаж байна. Компани нь энэ онд Зөөвч-Овоо төслийн дэд бүтцийн барилга угсралтын ажлаа эхлүүлж байгаа юм.
Профессор Я.Болдын нэрэмжит уг олимпиад нь Монгол улсад геологийн мэргэжлийн чиглэлүүдээр суралцаж байгаа оюутан залуусын мэдлэгийн түвшнийг тодорхойлох, тэдний мэдлэг болоод ур чадварыг хөгжүүлэх мөн оюутнуудын хоорондын харилцаа холбоог улам бэхжүүлэх зорилготой юм.
(Зураг дээр дарж томруулж, гүйлгэж харна уу)
Манай улсад геологи, гидрогеологи, геофизикийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байгаа МУИС, ШУТИС болон МҮИС-ийн оюутнууд энэ жил идэвхтэй оролцлоо.
Олимпиад дөрвөн үе шаттайгаар явагдаж дүнгээ гаргахад:
(Зураг дээр дарж томруулж, гүйлгэж харна уу)
Харин ганцаарчилсан төрөлд МУИС-ийн 4-р курсын оюутан П.Мөнхтулга шалгарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!