• 6 сарын 14, Бямба

Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зураг ашиглан 2,500 иргэнийг залилж, мөрийтэй тоглосон этгээдийг тогтоожээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эмчилгээний хандив хүссэн хүүхдүүдийн зургийг ашиглан 2,500 гаруй иргэнээс мөнгө залилсан байж болзошгүй үйлдлийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүлж байна. 

Цахим орчинд 2024 оны арваннэгдүгээр сараас энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэлх хугацаанд хүнд өвчтэй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул бусдаас эмчилгээний зардалд хандив өгөхийг хүссэн хүүхдүүдийн ар гэрийнхний байршуулсан зар мэдээллийг ашиглан урьдчилсан байдлаар 2,500 орчим иргэнээс 5,000-500,000 хүртэлх хэмжээний төгрөгийг дансаар шилжүүлэн авч, залилсан этгээдийн үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. 

Дээрх үйлдлийг хийсэн этгээд нь фэйсбүүк орчинд шинэ хаягууд үүсгэж, тэдгээр хаягаас хандив тусламж хүссэн зар мэдээллийг байршуулан, тухайн мэдээллээ төв орон нутгийн олон дагагчтай группт түгээснээр иргэдээс богино хугацаанд их хэмжээний мөнгө төвлөрүүлжээ.

Шалгалтын явцад урьдчилсан байдлаар тухайн этгээд нь иргэдийн хандив тусламжийн мөнгөөр олон улсын бооцоот тоглоомын сайтад цахим мөрийтэй тоглоом тоглосон нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Иймд цахим орчин дахь зар мэдээллийг сайтар нягталж шалгаж, залилагч нарт амар хялбар аргаар мөнгө олох боломжийг олгохгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлэв.

ВИДЕО: 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАРАМСАЛТАЙ
11
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.246] 2025/5/20
Ер нь ийм сайн үйлсийн фзданууд бүгд залилан бдгдөө
0 | 0 Хариулах
Зочин [202.131.230.53] 2025/5/20
Монгол хүний мөс чанар яг ийм л болсон доо. Ялангуяа залуучууд, нүгэл буян, сайн муу, болох болохгүйг ялгах ухаан байхгүй, хүсэл тачаалаа захирах тэвчээр байхгүй, хамгийн муухай амиа хичээсэн арилсан дотортой бүхэл бүтэн үе бий болсон шүү дээ.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Ардчилал нэртэй зэрлэг капитализм 1990 оноос хойш монголын залуучуудыг ийм болгож хүмүүжүүлсэн. 2000 оноос хойш төрсөн учраа мэдэхгүй залуучууд чинь үүнийгээ хүний эрх гэж ойлгоод байгаа.
0 | 2 Хариулах
Зочин [107.158.64.227] 2025/5/20
Мөрөөрөө малаа маллаад айван тайван амьдарч байсан Монголчуудыг хуухай оросууд хөл нүцгэн үгээгүй ядуучуудын нийгэм журамт диваажин байгуулна гэж нийгмийн инженерчлэлийн туршилт хийгээд ийм болгосон юм…..
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/20
Аливаа өвчин, түймэр , сайн үйлсийн аян дор залилж мөнгө дундаас нь хумсалдаг гарууд байдаг юм байна
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Нийгмээрээ коин мөрийтэй тоглоомонд донтжээ.
0 | 0 Хариулах
zochin [43.242.242.65] 2025/5/20
Gue mun arilsan dotortoi hulgaich baina daa aimshigtai yum
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/5/20
Мөрийтэй тоглоомоор дамжуулж мөнгөө угаах гэж байсан уу эсвэл ийм шуналтай юм уу? Нэг зүйлийг хэлэхэд энэ ФБ дээр бга луйварчид монголын цахим гэмт хэрэгтэй тэмцэх албыг бас дутуу үнэлээд байх шиг бна. Бас энэ луйварчдад голцуу эмэгтэйчүүд л хулхидуулдаг.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.64.133] 2025/5/20
Мөнгө хожих гэж тоглодоггүй юм байна лээ зүгээр донтдог
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Гэнэт их хэмжээний мөнгө хожих гэж л мөрийтэй тоглоомонд донтоод улайраад байгаа юм.
2 | 0 Хариулах