Индэр    
Ипотекийн зээлийн хүсэлтийн дараалал хэдэн сар үргэлжилж байгаа нь ТОДОРХОЙГҮЙ БАЙНА
Зураг
2025 оны 5 сарын 20
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ипотекийн зээлийн хүсэлтийн дараалал хэдэн сар үргэлжилж байгаа нь ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангасан иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна" гэж Засгийн газар зарласнаас хойш бүтэн жил өнгөрөв.

Гэвч өнөөдрийн байдлаар банкууд "Ипотекийн хөнгөлөлттэй зээл авахаар бүртгүүлэхэд хэзээнээс хүсэлтийг судалж эхлэх талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Дараалал нэлээд урт бий" гэсэн хариулт өгч байна.

2025 онд Монголбанкны эх үүсвэрээр 475 тэрбум, Хуримтлалын сангаас 507 тэрбум болон арилжааны банкуудын эх үүсвэрийн 20 хувь гэж тооцвол нийтдээ 1.2 их наяд төгрөгийг ипотекийн хөнгөлөлттэй зээлд олгохоор тооцжээ. Одоогоор 437 тэрбум төгрөгийг 3,502 зээлдэгчдэд олгоод байгаа аж.

Уг нь ипотекийн хөнгөлөлттэй зээл нь анх удаа орон сууц авах гэж залуу гэр бүлийг дэмжих болон гэр хороолол дахь яндангийн тоог бууруулах зорилготой гэдэг. Гэхдээ зээл олгох зорилтот бүлгийг яг таг тодорхойлоогүй хэвээр л байна. Жил гаруйн өмнөөс л ипотекийн хөнгөлөлттэй зээлийг зорилтот бүлэгтээ олгох хэрэгтэй гэж төр засгийн эрх бүхий албан тушаалтнууд ээлж дараалан мэдэгдсээр байсан ч эцсийн шийд гараагүй, холбогдох байгууллагууд нь судалсаар байгаа гэх хариулттай л суудаг. 

Эрэлт их, нийлүүлэлт нь харьцангуй боломжийн хэмжээнд буй ч олгох зээлийн эх үүсвэр хязгаартай. Мөн эрэлтийг дагаад үүссэн том асуудал нь үнийн өсөлт. Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос мэдээлснээр 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар шинэ болон хуучин орон сууцны ам.метрийн үнэ дунджаар 4.5 сая төгрөгт хүрчээ. Хамгийн үнэтэй орон сууцнууд Сүхбаатар дүүргийнх бөгөөд шинэ байрны дундаж үнэ ам метр нь 5.2 сая төгрөг, хуучин нь 5.5 сая төгрөг. 

зураг
 

Үүнээс харвал хуучин орон сууцны үнэ жилийн дотор 16 хувь өсжээ

Иргэдийн цалин орлого нэмэгдсэн гэх боловч үнийн өсөлтөө гүйцэж чадахгүй байгаа нь бодит үнэн. Идэж уух, өмсөх зүүхээсээ илүүчлээд урьдчилгаагаа арайхийн хуримтлуулахаар хичээж байхад дахиад л үнэ өснө. Үүнийг хэрхэн шийдэх вэ, ер нь байр авахын тулд заавал хүн бүр ипотекийн хөнгөлөлттэй зээл авах ёстой юу, эсвэл өөр боломжууд байна уу гэдэг асуултад холбогдох байгууллагууд ийм хувилбаруудыг дэвшүүлжээ. 

Тухайлбал Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яамнаас ипотекийн зээл олгохдоо талбайн хэмжээг харгалзаж, бага талбайтай бол 6 хувь, талбай томрох тусам шатлалтайгаар хүүг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж өнгөрсөн оны аравдугаар сард болсон форумын үеэр танилцуулж байлаа. Монголбанкнаас авах гэж буй орон сууцных нь байршлаас хамаарч хүүг өөрчлөх нь зөв гэж үзэж буйгаа илэрхийлсэн. 

Харин Шинэ сэргэлтийн бодлогын судалгааны Хурдасгуур төвөөс танилцуулснаар ипотекийн хөнгөлөлттэй зээлийг утаа, түгжрэлийг бууруулах зорилготой уялдуулан гэр хорооллын бүсэд баригдаж буй орон сууцанд гэр хорооллын өрх, анх удаа байртай болох гэж буй залуу гэр бүлд олгодог болох нь зүйтэй гэж үзжээ.

Өөрөөр хэлбэл "Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг хүн бүр авах ёстой гэж ойлгочхоод байгаа одоогийн нөхцөлийг өөрчилж, зорилтот газар зорилтот бүлэгт л 6%-ийн хүүтэй зээлийг олгоно гэсэн үг" хэмээн Хурдасгуур төвөөс тодотгосон удаатай. Учир нь ипотекийн зээл авсан иргэдийн 60 хувь нь хоёр болон гурав дахь орон сууцаа уг зээлээр авсан байдаг тул энэ байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж байгаа юм. 

Харин дахин төлөвлөлтөд багтсанаас өөр бусад хэсэгт орон сууц авах гэж буй бол арилжааны банкны орон сууцны зээлийг бага хүүтэйгээр олгож, зөрүүг нь татаас байдлаар өгөх боломж бийг тус төвөөс танилцуулж байлаа. Жишээлбэл одоогийн байдлаар арилжааны банкуудын орон сууцны зээлийн жилийн хүү дунджаар 18% байна. Үүнийг 15 хувийн хүүтэй авч, зөрүү 3 хувийг улсаас нөхөх байдлаар явах нь нэг шийдэл болох боломжтой гэх хувилбарыг дэвшүүлсэн.

Монгол Банкны Холбооноос мөн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн талаар байр сууриа илэрхийлж байв. Тус холбооны гүйцэтгэх захирал Л.Амар банкны салбарын 2024 оны жилийн эцсийн үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулах үеэрээ "Төрөөс зөвхөн олон хүүхэдтэй айл, залуу гэр бүл, орон нутагт гэх мэтчилэн бодлогоор дэмжих хэсгүүддээ төсөвт дарамт багатайгаар хүртээмжийг нь нэмэгдүүлэх боломжтой гэж харагддаг. 

Хоёрдугаарт утаа, гэр хорооллын асуудлаа шийдэх гэж дэд бүтэцтэй хэсгүүдэд өндөр байшин барьсаар байгаад сүүлийн 10 гаруй түгжрэлийг хүндрүүлсэн. Иймд хашаандаа сайхан амьдрах боломж руу чиглүүлэх хэрэгтэй. Их хэмжээний өртгөөр төсөвт дарамт учруулахгүй байхаар шийдэж болно. Жишээлбэл бид Германы хөгжлийн агентлаг(GIZ)-тай хамтран амины орон сууцанд туршилтын төсөл хэрэгжүүлж үзсэн. Ингэхэд төсөлд хамрагдсан айлуудын халаалтын цахилгааны мөнгө болон хөнгөлөлттэй зээлийн хүү нь нийлээд нүүрсээр халааснаас бага гарч байсан. Энэ мэтчилэн боломж нь бий. Сайн туршлагуудыг төр засгийн бодлогод нэвтрүүлэх хэрэгтэй" гэж байв.

Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй 412.5 мянган өрхийн 48.6 хувь нь дэд бүтцийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй нөхцөлд амьдардаг байна. Мөн айл бүхэн заавал орон сууц гэлгүйгээр дэд бүтцээ шийдсэн тохилог амины орон сууцанд амьдрахыг илүүд үзэх нь ч бий. Иймээс л Засгийн газраас зарласан шигээ "Миний анхны байр", "Миний түрээсийн орон сууц", "Миний амины орон сууц" зэрэг хөтөлбөрөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийг иргэд хүлээсээр. Хүлээж залхсандаа эсвэл олдсон байраа алдахгүйн тулд танил тал хайж, нэг төрлийн авлигын сүлжээ үүсгэсэн нь нууц биш. 

Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулъя, ээлтэй орчныг цогцлооё гэж зорьж байгаа бол төр засгийн удирдлагууд аа, та бүгдийн хамгийн эхэнд гаргах ёстой шийдвэр нь орон сууцны хөнгөлөлттэй зээлээ яг хэнд, хэрхэн олгох тухай юм. Мега төслүүдийн дэргэд бол орон сууцны асуудал микро санагдах байх. Гэхдээ энгийн иргэдийн хувьд бол амьдралынх нь "мега төсөл" нь юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
b [202.179.27.6] 2025/5/26
uursduusuu mungu gargaj baigaa aytai zagnaad baisan tusuv baihgui bolson shig baina daa selbe tuviin gazar chuluuluh mungu belen baigaa geed baisan urjigdar niisleliin hural deer 130terbum tugrug heregtei gene
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.245] 2025/5/26
Kompany iin huvi lizingtei barilguud zondoo baina. Banknii lizing tolood duusahgui.
0 | 0 Хариулах
Зочин [31.46.248.191] 2025/5/20
zugeer hashaanda saihan amidarii anduuda utaagvigeer
3 | 0 Хариулах
Зочин [66.181.178.201] 2025/5/20
Нийсэл хотод одооноос зээл энэ тэрээ болиод орон нутагт олгодог болох хэрэгтэй юуны чинь хотыг хот болгож жижиглэх орон нутаг аймгийн төвөө хот болгож хөгжүүл
2 | 0 Хариулах
tumee [139.5.219.102] 2025/5/20
bair awj zeel tuluh n yaahwee .epotikin oocher gej pzdaa arai l udaan yumaa
2 | 0 Хариулах
temuujin [103.57.92.196] 2025/5/20
Наад зээлийн чинь дарааллыг банкнууд харилцагч татахын тулд ипотекийн квот гэж нэрлээд зөвхөн хэрэгтэй хүндээ өгчихдөг, эсвэл 20 орчим сая төгрөгөөр зарчихдаг юм шүү дээ. Жишээ нь 50-60 ажилтантай байгууллага байхад захирал нябо 2-той нь манайхаар бүх ажилчдынхаа цалингийн карт, байргууллагынхаа бүх гүйлгээг хийчих 3 квот өгье гээд л ярьчихдаг. Нөгөө 2 нь 3 квотоо аваад 3 жилийн өмнө 10саяар зарж байсан байх, одоо бол 20 болсон сурагтай л байсан шүү. Ийм юмыг жил хүлээлээ гээд сууж байдаг тэнэг юм уу хаашаа юм.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.66.160] 2025/5/20
Ter ipotekiin zeeliin nuhtsuliig ni hangah zoriltot bulgiinh ni humuus ni hovor shu de! Ter hovor humuusiig ni huleegeed barilgiin companiud ni dampuuraltai ni bish de. Jaahan amidrald oir yum yarij, shiidej bgaach de!
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Хорин насандаа ипотекийн зээл авсан хүн дөчин таван нас хүртлээ зээлээ төлнө өрөвдөлтэй.
0 | 3 Хариулах
Зочин [103.57.95.197] 2025/5/20
Shan yrij chadna hj buteeej bga yum gants bhgui yriad bna ter heregjeed ard tumenih amidral uud deesh boldog bol shan yum bor zurheere yvah yum
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.54] 2025/5/20
1. Амины орон сууцаа сайжруулан амьдрах бол УБ-ын захаар буюу төвлөрсөн бүсүүдээс гадуурх тойрогт байж байж бүтэх ажил. Хотоо тоируулж зураад үүнээс дотогш орон сууцжуулна гэж бүр тогт. Гаднах нь GIZ- ээр заалгаг. 2. гэр хороолол байсан газарт баригдах орон сууцанд нэгдүгээрт гээд оноо өгчих, байр анх удаа авч буй хүүхэдтэй залуу айлд (үүнд ганц биө ээж аавуудыг оруулах) бас нэг өндөр оноо өгчих. Бусад байрлалд оноо нь буураг. тэгээд л очерын дараалал аяндаа гарч ирнэ. Харин олон хүүхэдтэйгээр нь заавал очөрлуулах албагүй. Орох оронгүй байж олон хүүхэд гаргах сайхан зүйл биш. Хүүхдүүдийг золиосолж байна гэсэн үг. Ийм тусгай яам байдаг бол дээд зэргийн муу ажиллаж байна. Яаж сэтгэхээрээ 2-3 байртай хүнд дахиад ипотэк олгодог байна. Ямар төнөг нь тийм шалгуур зохиох вэ ? Бусад хүмүүс нь барьцах тул бага хувь оноогоод тэнд очерлуулах. Ихэнх нь хүн амын бодлого явуулна гэвэл дээрх 2 шалгуурыг санхүүгийн чадвараас гадна нэн тэргүүнд тавин арай олон хувь оноож тэнд нь очөрлуулах.
3 | 0 Хариулах
Зочин [139.5.216.54] 2025/5/20
Мөн байрны үндсэн үнийн дээд доод хязгаар тогтоох. Ингэснээр тансаг байрлал, тансаг зэрэглэлийн орон сууц хамрагдахгүй байх болно. Үнэхээр хүн амын бодлого явуулна гэвэл ингэ. Нэг өрөө байрыг бүү хамруул. 1 өрөө байр бол нэг хүний л амьдрах орон зай. 2-4 өрөө л гэж заа ! Тэрнээс илүү юм хүссэн нь өөрсдөө байшин барьж болно, банкнаасаа зээл авч болно. Өөр санхүүжилтээ хийг !
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.54] 2025/5/20
Бусад улс хүн амын бодлого явуулахдаа юмаа эрэгтэй хүнд биш эмэгтэйд нь өгөөд байгааг анзаарах !
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.54] 2025/5/20
Мэдээж ганц бие аав хүүхэдтэйгээ байвал адил түвшинд авч үзэх.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.130] 2025/5/20
Мега төсөл мөсөл гэвэл төслийн дунд баахан мөнгө шамшигдуулж ууж идсэн сданууд. Ер нь энэ улс оронд болж байгаа юм байна уу сда
2 | 0 Хариулах
Зочин [202.70.46.20] 2025/5/20
Iim bhad amidralaas tasarsan pizda nar mega tusul gj hutsaad tengert amidrad ywad bgaashd.
0 | 0 Хариулах
Зочин [124.217.188.193] 2025/5/20
Би ипотекийн зээл авах чадалай болоход 35 нас хүрлээ. Бүртгэлд хамрагдаад 11 сар хүлээж байна.
2 | 0 Хариулах
Иргэн [139.5.219.247] 2025/5/20
Насаараа төлөх ипотекийн зээлд хамрагдахын тулд хахуульд нь 15 сая өгч байгаа сураг сүүлийн үед дуулдах болсон. Хаа сайгүй хахууль болсон лалрын нийгэм. Насаараа хүү төлөх зээлд хахууль өгнө. Хахууль хаанаас үүсдэг вэ хомсдолоос. Зээл авах хүсэлтэй хүний тоо зээлийн боломжоос хэтэрсэн учир хахууль үүсэв. ҮҮнийг яаж шийдэх вэ? Монгол банк, дамжуулан зээлдүүлэгч банкуудаа????????????????????????????????????????
3 | 0 Хариулах
Зочин [45.117.35.3] 2025/5/20
2012-2016 оны хооронд муу хэлэгддэг АН-ын засаглалын үед иргэд хэдэн мянгаараа байртай болж байлаа. Түүнээс хойш ипотек гэдэг юмыг үндсэнд нь бараг зогсоосондоо МАН.
8 | 1 Хариулах
Зочин [202.126.91.180] 2025/5/20
Tegsen tegsen...altantuyagiin yed bairnii yne 3-han sariin dotor 2 dahin ussuniig n sanaj bna.
1 | 4 Хариулах
Зочин [202.131.232.74] 2025/5/20
Байртай л болохсон...
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Ипотекийн зээл аваад 25 жил банкны өр төлнө.
1 | 2 Хариулах
Зочин [202.131.227.213] 2025/5/20
tgvl tgd bolioch
2 | 0 Хариулах
zochin [155.190.0.10] 2025/5/20
chi uuruu ter zeeliin avahgui bhad l bolno
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2025/5/20
Америк эмээ, хятад эмээгийн түүхийг олоод сонсоорой. Олдохгүй байвал би яриад өгье. 25 жил мөнгөө цуглуулж байгаад насны эцэст байр авах сонголт үргэлж өөрт чинь бий. Хүний төлөө амьдарч байгаа аятай битгий ийм юм ярьж бай.
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.116] 2025/5/20
Хүний төлөө амьдарсан юм алгаа гөлгөө. Та нар шиг өндөр хүүтэй зээл авах гэж өндөр хүүтэй зээлээ төлөх гэж махаа зулгааж байгаа өрөвдөлтэй оркуудыг өрөвдөж байна.
0 | 3 Хариулах
zardal [59.153.114.68] 2025/5/25
ankh 20 say urdchilgaa uguud 60 sayaar bair avch bailaa odoo 145 say unelgeetei bna .sard 355k l tuldug. 355k udahgui udriin hoolnii mungu bolokh bh
0 | 0 Хариулах
Зочин [112.72.13.22] 2025/5/20
Хэрхэн ипотек олгох журмаа хурдан гаргаач ээ , залуу гэр бүлийг дэмжсэн олигтой шийдэл байхгүй бол өдөр өдрөөр өсөж байгаа байрны үнийг бүр өсөхөөс өмнө олдсон боломжоо ашиглаад өгдөг юмыг өгөөд орон байртай болчмоор байна
2 | 1 Хариулах