ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна"

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол батлагдлаа. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан нар танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан "Үндэсний баялгийн сан нь гурван сангаас бүрдэж байгаа. 

Тодруулбал

  • Ирээдүйн өв сан: Баялгийн сангаас ирээдүйдээ зориулж хадгалан арвижуулж, баяжуулна. 
  • Хуримтлалын сан: Өнөө үедээ зарцуулах боломжтой сан бөгөөд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны чиглэлээр ашиглана. 
  • Хөгжлийн сан: Дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрт орсон төслүүдийг санхүүжүүлнэ. 

Өнөөдөр Засгийн газрын тогтоолд Хуримтлалын санг нэлээд онцолсон. Ингэснээр "Эрдэнэс Монгол" ХХК дээр байгаа төрийн өмчит компаниудын 34 хувийн ногдол ашиг буюу 2023 оны 500 тэрбум төгрөг хүртэлх Хуримтлалын санд төвлөрүүлээд, үүнийг орон сууцны хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгө болгохоор шийдвэрлэсэн. 

Энэ жилийн тооцооллоор төв банкны эх үүсвэрээр 500 хүртэл тэрбум төгрөг, эргэн төлөлтөөс орж ирэх 200 орчим тэрбум төгрөг дээр Хуримтлалын сангаас орох 500 тэрбум төгрөг нэмэгдсэнээр нийт 1.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн эргэлтийн эх үүсвэртэй болж байна" гэлээ.

Одоогоор 17,000 иргэн ипотекийн зээл авах хүсэлтээ банкуудад өгч, судлуулж байгаа аж. 500-600 тэрбум төгрөгийн эх үүсвэртэй байх үед жилд 5,000-6,000 өрх ипотекийн зээл авч байсан бол 1.2 их наяд төгрөгийн эх үүсвэртэй болсноор ойролцоогоор 10,000 өрх ипотекийн зээлээр орон сууц авах боломжтой болж байгааг Сангийн сайд мэдээлэлдээ онцолсон юм. 

Мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Өмнө нь 750 орчим тэрбум төгрөг ипотекийн зээлд зарцуулагдаж байсан. Эх үүсвэр хангалтгүй байсан учраас ипотекийн зээл квоттой олгогдож ирсэн. Тэгвэл Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөг нэмэгдэж орсноор ипотекийн зээлийн квот арилж байна. Зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлагыг нь хангаж байгаа иргэн бүр ипотекийн зээлд хамрагдах нөхцөл нь бүрдэж байна" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ХАХА
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Оюунгэрэл [66.181.184.35] 2024/6/11
Тэтгэвэрийн хүмүүст олгохгүй юм уу орон гэргүй хүмүүс ядаж хашаа байшин авмаар байна.Заавал орон сууц авах ёстой юм уу
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.219] 2024/5/4
Орон сууцны үнэ л талийж өгөх байхдаа. Хятдын барилгын салбар дахь хөөс нь хагарснаар баларч байна даа цаана чинь.
1 | 0 Хариулах
Балаг овогтой Чойдогийн Уранчимэг [202.126.88.198] 2024/5/3
Би ажилдаа эргэж орохын тулд олон жил шүүхээр явж байна. Өнөөдөр намайг ажилд минь орох боломжийг эргүүлж надад өгөх тухай асуудлыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцаах эсэх тухай нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал болно.
0 | 0 Хариулах
Алтай [66.181.160.29] 2024/5/3
Одоогоос 4 жилийн өмнө МАН намын ухуулагч хэсгийн ахлагч нар та бүхэн МАН намаа сонговол бүгд байранд орно гээд л авч өгч байсан да. Тэгсэн энэ сонгууль дөхөөд нөгөө зангууны үлгэр амилж байх шив үлийгээ хийж энэ 4 жил таг суусан юм одоо өнгөрсөн шүү нам хэсгийн ахлагч нар минь бака
1 | 0 Хариулах
Ц [59.153.115.233] 2024/5/2
Заавал төвийн эрчим хүчээр бүх орон сууцыг хангах албагүй. Хотхон, хороололд нь тохирсон жижиг цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг дэд төвүүд байгуулаад цах, дулаанаар хангаж болно. Шугам хол татаж алдагдалд орохгүй их зөв шийдэл шүү.
2 | 0 Хариулах
Баагий [202.9.40.196] 2024/5/2
Тэтгэвэрт гарсан хүнд өгөхгүй гээд л хөгшрөхөөр гадуурхах юм аа
8 | 0 Хариулах
Нөат [103.161.242.92] 2024/5/2
Нөат-ын буцаалтаа 10%-иараа буцааж авчихдаг болох юмсан даа
6 | 0 Хариулах
Зочин [202.21.112.154] 2024/5/2
цахилгаан болон дулааны эрчим хүч хүрэлцэхгүй л дээ. , өнгөрсөн жилүүдэд дэд бүтцээ шийдчихсэн бол энэ үлгэр биш байх байлаа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/2
ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХАРИН Ч 3,4 ЖИЛ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ, БАЙРНЫ ҮНЭ АРАЙ ХЭТЭРЛЭЭ ЭНЭ ЧИГЭЭРЭЭ БОЛ ХӨӨС ТОМОРСООР БАЙХ БОЛНО
12 | 1 Хариулах
Зочин [66.181.161.83] 2024/5/1
Хүүг нь 3 хувь руу оруулж байж үр дүн гарна
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.194] 2024/5/1
Энхбаярын МАХН гэж байлаа ш дээ олон иргэдийг хошигруулж байрны батламж олгож байна гэж заазууран барилгын урд хүмүүсийг очерлуулсан даа яг л түүн шиг юм болох нээ
2 | 0 Хариулах
Зочин [103.212.119.18] 2024/5/1
bairnii une taliih n dee
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.109] 2024/5/1
Ehleed 8 huvia 6 bolgoochee omnoavsam
3 | 0 Хариулах
Зочин [133.106.35.142] 2024/5/1
Songuuli duusaad l salaavch uzuulne shd
6 | 1 Хариулах
Зочин [103.168.34.81] 2024/5/1
Эхлээд дэд бүтэцээ янзлах сайжруул эс бол хүндрэл учирна
6 | 0 Хариулах
Зочин [202.179.18.1] 2024/5/1
songuuliin umnu l hamag yumaa amjuuldag yum shuu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/5/1
Сонгууль болох гээд мулгуу Данх чинь Богд уулыг алтаар бүрхэж харуулах нь дээ. Том ахынхаа төслийг төрийн мөнгөөр дэмжиж байхаар ганц цахилгаан станц барьчихгүй яасын. Өвлийн хүнд өдрүүдийг цахилгаан, дулааны гачигдал,хомсдолтой яаж давах уу...Зун болно...намар болно...Өвөл болох нь бүүр ч тодорхой. Одоо цаасан малгай өмсгөх ч яахав.....
19 | 0 Хариулах
Зочин [139.5.218.74] 2024/5/1
Hugiin sduu shuu
0 | 0 Хариулах
Z [202.55.191.130] 2024/5/1
Ashgui dee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.180.231] 2024/5/1
Тэд ямарч сан байсан хулгай хийнэ гэж бодож байна
7 | 0 Хариулах
Зочин [202.9.46.254] 2024/5/1
Mute дээр нь тавиад үзэхээр их гоё харагддаг юм байна ш дээ. 2 баагий уралдаад л дохионы хэлээр яриад байх бололтой юм. Манай дарга нарын гар аймаар мундаг ярина шүү.
6 | 0 Хариулах
Зочин [133.106.47.58] 2024/5/1
Heniig huurah geed baidag ym be. Tarhidaad surtsan zda nar shuu.
6 | 0 Хариулах