• 6 сарын 15, Ням

Жо Байдены оношлогдсон түрүү булчирхайн хорт хавдрыг эрт илрүүлэхэд хэрэг болох зургаан шинж тэмдэг

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч асан Жо Байден түрүү булчирхайн хорт хавдартай болсон нь өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт авсан шинжилгээгээр оношлогдоод байна.

Түүний онош нэлээд хожуу шатандаа буюу хавдар биеийн бусад хэсэгт тархсаны дараа тогтоогдсон юм.

Түрүү булчирхайн хорт хавдар нь нас баралтын тоогоор АНУ-д уушгины хорт хавдрын дараа хоёрт ордог ажээ.

Гэхдээ эрт илрүүлсэн тохиолдолд эмчлэх бүрэн боломжтойг эмч мэргэжилтнүүд баталж байна.

Түрүү булчирхайн хорт хавдрын хувьд илүү тодорхой шинж тэмдгүүд хожуу шатанд илэрдэг нь үхэлд хүргэх гол шалтгаан болдог ажээ.

Тиймээс шээх үед илэрдэг зарим өөрчлөлтүүдийг аль болох эрт анзаарч, шинжлүүлэх шаардлагатайг зөвлөж байна.

Тухайлбал дараах зургаан шинж тэмдэг хавдрын эрт үед ажиглагдаж эхэлдэг гэнэ.

  • Шээс гарч эхлэхэд, эсвэл давсгийг бүрэн суллахад хүндрэлтэй байх
  • Шээсний гаралт сул байх
  • Шээсний дараа давсаг хоосроогүй мэт мэдрэмж төрөх
  • Шээж дууссаны дараа дуслах
  • Ердийн үеэс илүү олон удаа шээдэг болох, ялангуяа шөнийн цагаар
  • Шээс гэнэт хүрэх, эсвэл жорлон орохоос өмнө шээс дуслах

Дээрх өөрчлөлтүүд нь хорт хавдрын биш нийтлэг өвчлөл болох түрүү булчирхайн томролтой бас холбоотой байх боломжтой гэнэ.

Хэрвээ хорт хавдар хүндэрч, биеийн бусад хэсэгт тархсан бол дараах шинж тэмдгүүд нэмж ажиглагддаг байна.

  • Нуруу, ташаа, аарцаг орчмоор өвдөх
  • Бэлэг эрхтний хөвчрөлд асуудал үүсэх
  • Шээс болон үрийн шингэнд цус ажиглагдах
  • Шалтгаангүй жин хасах
  • Хавдар нуруу нугасыг дарсны улмаас хөл сулрах, мэдээ алдах, давсаг, хэвлийн хяналт алдагдах

Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэгийн мэдээлснээр эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хорт хавдраар оношлогдох дундаж нас 67 байдаг ажээ.

Жо Байдены хувьд энэ жил 82 настай юм. Америкийн Хорт Хавдрын Нийгэмлэг эрэгтэйчүүдэд 50 наснаас эхлэн урьдчилсан сэргийлэх шинжилгээ өгч эхлэхийг зөвлөдөг ажээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Африкаас хөөгдөж гарсан шүү дээ 😏 [79.116.119.193] 2025/5/20
😃🤣😂
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.143] 2025/5/20
Манай өвөө нар босоо шээж байхыг огт хараагүй юм байна, Монголчууд сууж шээдэг уламжлал одоо лам нарт л байх шив. Давсагнаас шээсийг бүрэн гаргахад сууж шээж сурах хэрэгтэй шүү эрчүүдээ
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.248] 2025/5/20
hudlaa suuj sheedeg ni uuriiguu emegtei gej boddogiinh gesen lam nar
0 | 0 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
өвчин нэв шувт нэвчиж хавдсан түрүү булчирхайн дундуур хуруун чинээ сувгаар гарах ёстой шингэн арайхийн нарийссан сувагаар өвдөлтттэй гарна гарахгүй суусан суугаагүй
0 | 0 Хариулах
Зочин [37.114.63.5] 2025/5/20
Америкийн өрийг 8 их наядаар нэмэгдүүлж 36 их наяд болгосон, Украйнд дайн өдөөж Америк Европын эдийн засгийг хямралд оруулсан гээд ялнууд хүлээж байгаа болхоор зөнөг Баадан гуай өрөвдүүлэх арга хайж л дээ.
3 | 2 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
нүд мүд нь бөлцийчөөд байгаамаа. өмнө нь өөр царайтай байсын билээ. sleep apnea гэсэн чинь, давхар өвчин
0 | 1 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
ану-чуудын уушиг яачдын бол. N1 үхэл.
0 | 1 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
уушигны хорт хавдар тэгээд дараа нь боожгойны хорт хавдар гэж байнаа.
0 | 0 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
шээсний сүвийг ороосон булчирхай хавагнахаар шээс гарахгүй олигтой гарахгүй гэх нь. туяа шарлага.
0 | 1 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
олигтой шээж чадахгүй байх юм байна. жерьар депарьдьеө онгоцонд нойл явж байгаад суудал хооронд сариад хаясан.
0 | 1 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/20
Аймхай зальтай матаач хутгаач төгцөг дээр бурхан мутараа хайрласан бхоо
0 | 9 Хариулах
Зочин [5.79.77.237] 2025/5/20
Чи түрүү булчирхайгаа авахуулсан юм уу солиулсан юм уу?
0 | 3 Хариулах
Чойр [103.108.230.52] 2025/5/20
Оройтчихсон юм бишүү дээ
1 | 1 Хариулах
[66.181.184.211] 2025/5/20
чарльзых бас тарсан. эмчилжл
0 | 0