Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Шүүгчид зэрэг, дэв олгох журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Шүүгчид маань анхан шат, давж заалдах шатны, дээд шүүхийн гэж л ялгардгаас бус зэрэг дэвээр ялгагдана гэдэг ойлголт яагаад бий болов. Үүнийг гайхаж байна. Түшээ, эрхэлсэн түшээ, тэргүүн түшээ гэдэг зэрэг дэвтэй болох гээд байгаа юм байна. Өнгөрсөн зургаадугаар сард Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахад шүүгчид өөрсдөө зэрэг дэвтэй байна гэдэг заалт оруулсан.
Одоо нэмэлт гоёл чимэглэл, зэрэг дэвтэй байдгаа болиод ажлаа хийдэг болмоор байна.
Энэ зэрэг дэвний ач холбогдол алга. Ердөө л анхан, давах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийг тус бүрд нь зэрэг, дэвээр ялгадаг болох юм байна гэж ойлголоо. Зүгээр л нэг гуншин нэмэгдэх юм байна. Ямар бөх биш дээ. Энэ зэрэг дэвний ач холбогдол нь юу вэ. Үүнийг эргэж харах саналтай байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!