"Нийгмийн сэтгэлзүйн тулгамдаж буй асуудал" үндэсний зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр илтгэл тавьсан судлаачдын илтгэлээс Улсын их хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Монголын сэтгэл зүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн сэтгэл зүйч-психометрикч Б.Жавзан илтгэлдээ ADHD буюу анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэх мэт суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь нь донтох эмгэгт өртдөг. Манай улсын нийт хүүхдийн 16.6 хувь нь буюу 215 мянган хүүхэд ADHD-тэй байх магадлалтай гэдгийг онцолжээ.
Харин дэлхийн хэмжээнд 18-аас доош насны хүүхдүүдийн 8.5 хувь нь тоглоомын донтолттой байгаа аж.
Цаашид сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад хууль, эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн сувгуудад хяналт тавих, эцэг, эх, боловсролын байгууллагуудтай хамтран ажиллах, сэргээн засах клиник төвүүдийг байгуулах арга хэмжээ авах шаардлагатай байна гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!