Уншиж байна ...
Зураг
Зураг

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоос ХОЁР СУПЕР АЗТАН тодорлоо

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 37 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2024 оны арваннэгдүгээр сарын 1-30-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 48,428,567 баримтыг оролцуулсан юм.

Энэ удаагийн тохиролд нэг онцгой зүйл болсон нь сугалааны сүүлийн долоон орон таарсан хоёр баримт байв. Улмаар найм дахь орныг тодруулахын өмнө долоо орон таарсан баримтуудаас шалтгаалж зарим тоог хасдаг уламжлалын дагуу шалгахад тухайн хоёр баримтын хоёулангийнх нь дугаар ижил байж таарсан. Ингэснээр тухайн хоёр баримтын эзэд 5-30 сая төгрөг авахаар болж байна. 

Тохирлын дүн: 

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 43,789
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 4,335
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 422
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
  • 7 орон таарсан /500,000- 10 сая/: 0
  • 8 орон таарсан: хоёр супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.

Сугалааны тохирлын дугаар: 50419442

зураг