Уншиж байна ...
Зураг
Зураг

Х.Нямбаатар: Нүүрснээс шилжихийн тулд 100,000 айл өрхийг газын хэрэглээтэй болгохоор төлөвлөж байна

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрнээс шилжихийн тулд газын хэрэглээг нэвтрүүлэх талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөв. 

Энэ үеэр агаар орчны бохирдлыг бууруулах шийдлийн талаар дараах мэдээллийг нэмж танилцуулсан юм. 

Тэрбээр "Нүүрснээс шилжихийн тулд 100,000 айл өрхийг газын хэрэглээтэй болгохоор төлөвлөж байна.

Гэхдээ хэрэглээг газ руу шилжүүлэхэд төлбөрийн асуудал хөндөгдөнө. 

Өнөөдөр Европ, Америкт ч ялгаагүй газын үнэ хэрэглэгчдийн дунд тулгамдсан асуудал болсон. Газаас болж дэлхийн улс орнуудын хооронд зөрчил, мөргөлдөөн үүсэж байгаа.

Мөн аль нэг улсаас хараат болох, тэсэрч дэлбэрэх эрсдэл үүсэх, систем угсрах, хэрэглэгчид дааж давшгүй төлбөрт унах зэрэг хүндрэл бий. Иймд урьдчилан сэргийлж тооцоотой хандах нь чухал. 

Бид шилжилт хийж болно. Ингэж шилжилт хийхэд анхаарах хэд хэдэн асуудал бий. 

Одоогийн сайжруулсан түлшний үйлдвэрт өгч байгаа татаасаас бууруулахгүй хэмжээгээр Улсын төсвөөс нийслэлд мөнгө хуваарилж өгөх ёстой.

Хуваарилсан мөнгөөр халаалтын улирлын долоон сард хэрэглэгчдэд татаас олгох замаар дулааны хэрэглээндээ шилжилт хийе. 

Ингэснээр айл өрхүүд халуун устай болж, хийн плитка хэрэглэж, эрчим хүчний хэмнэлт үүсэх зэргээр олон талаас тооцоолсон. 

Нийслэлийн ИТХ-аар газын шилжилт хийх тусгай зориулалтын компанийг байгуулсан. Энэ компани

  • Газын шилжилт хийх ТЭЗҮ-ийг боловсруулж,
  • Зураг төсөл болон төр, хувийн хэвшлийн гэрээ хийж,
  • Энэ төрлийн Орос, Хятадын компаниудтай дайвар бүтээгдэхүүн, бусад тоног төхөөрөмж худалдаж авахад хамтран ажиллах чиг үүрэгтэй. 

Эхний хоёр жилд 100,000 айлын шилжилтийг хийх төлөвлөгөөтэй байна. 

Сайжруулсан түлшний үйлдвэрлэлийн хувь хэмжээг багасгахаас гадна одоогийн сайжруулсан түлшний найрлага, технологийг өөрчилж судалгааны ажлуудыг эхлүүлээд байгаа" хэмээв.