ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Дулааны V цахилгаан станцад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн ААН-тэй урьдчилсан яриа хэлэлцээ хийж байгаа

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэгцээг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаад ирсэн тухайгаа нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр танилцуулав.

Тэрбээр ойрын үед хэд хэдэн улсад ажиллаж, төслүүдийг танилцуулахад хөрөнгө оруулагчид нааштай хандаж байсныг онцлов.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Нийслэл Улаанбаатар хотод эрчим хүчний зургаан төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд заримынх нь Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ) батлагдсан, заримынх нь урьдчилсан ТЭЗҮ боловсруулагдаж байгаа. Төслүүдэд хөрөнгө оруулах сонирхлоо хөрөнгө оруулагчид илэрхийлсэн. 

Сүүлийн 25-26 жил яригдсан V цахилгаан станцад хөрөнгө оруулалт хийх сонирхлоо аж ахуйн нэгж, байгууллага илэрхийлээд байгаа. Дараагийн шатны хууль эрхзүйн хэлцлүүд хийгдээгүй байгаа тул аж ахуйн нэгж, улс орныг хэлэх нь зохимжтой биш.

Байршлын хувьд "ТЭЦ II"-ын үнсэн санг түшиглэж, дулааны V цахилгаан станцын батлагдсан ТЭЗҮ дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гэрээ хэлцэл байгуулах урьдчилсан яриа хэлэлцээ хийгдэж байна. 

Мөн Шинэ Зуунмод хотын 220 МВт-ын Дулааны цахилгааны төсөл яригдаж байна. Эмээлтийн эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт-ын  дулааны цахилгаан станцын төсөлд 2-3 хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. 

"Эрдэнэс Баянбогд" гэж нийслэлийн хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Үүнд хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлж байна. 

Улаанбаатар хот хоёр хогийн цэгээ түшиглэж 18 МВт-ын цахилгаан гаргадаг хог шатаах үйлдвэр байгуулах чиглэлээр Бээжин хотод хийсэн хөрөнгө оруулалтын уулзалтын үед танилцуулахад олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах санал илэрхийлсэн.

Энэ мэтчилэнгээр зөвхөн нүүрс сайжруулах, газ гэхээс илүү эрчим хүчний эдийн хүчний эдийн засгийн өсөлтөө хангасан, орон сууцжуулах бодлогодоо чиглэсэн хөрөнгө оруулалтын хэд хэдэн төсөл хөтөлбөрийг яриад ирлээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.20] 2024/12/19
Энэ төслүүд үнэн бол маш хурдтай шийдээд яваачээ энд тэгэх гэж байна тэнд тэгэх гэж байгаа гээд л цаг хугацаа хөрөнгө мөнгө үрэн таран хийгээд байх юм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.93.157] 2024/12/19
-гэж байгаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.198] 2024/12/19
худлаа итгэхгүй байна,энэний ажил хийнэ гэдэг л үлгэр биз! одоо хүртэл цэвэрлэх байгууламжаа ч дуусгаагүй ш дээ хэдэн жил болчихов доо
0 | 1 Хариулах
Зочин [203.91.115.52] 2024/12/18
Нэг юм хийнэ гэхээрээ гаднаас зээлнэ туслуулана гээд байх юм дараа нь тэр зээл тусламжийг хэн төлөх юм бэ.Хэрээ мэдэж баймаар юм халаас нь хоосон байж.Хөнжилийнхөө хэрээр хөлөө жий сан нь дээр байхаа хөө
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.86] 2024/12/18
Нүүрс түлдэг ДЦС-д гадаад улсад хөрөнгө оруулдаг тэнэг энэ дэлхий дээр байхгүй. Байвал их л сонин тохиролцоо байнаа. Битгий худлаа ярьж бай! Угаасаа өөрийн хөрөнгөөрөө л барихаас өөр арга одоо байхгүй болсон шдээ!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.206] 2024/12/18
Тендер шалгаруулалт зарлаж байж гүйцэтгэгч тодруулах хуультай байхаа. Энэ төлгөн коммунистад монгол улсын хууль үйлчилдэггүй юм уу..Яагаад гүйцэтгэгчтэй урьдчилан ярьж цавчаагаа тохирох ёстой юм бэ...Энэнд хууль дүрэм гажуудуулах эрх хэнд өгсөн юм бэ...Данхтай нь хамт зайлуулъя. Татварын мөнгийг дураар идэгч их даврахгүй шүү
3 | 1 Хариулах
Зочин [59.153.112.71] 2024/12/18
Наад муу гөлөг чинь өөрийн урд ах дүүдээ боломж олгоод байгаа. Тэгээд бид тэдэнд мөнгө төлөөд, нөгөөдүүл нь сул ашиг аваад, үнээ нэмээд явах нөрцөлд шаааж өгөөд гадаад руу зайлна даа.
0 | 1 Хариулах
Зочин [172.58.167.10] 2024/12/18
Dvrem juramgvigeer uridchlaad yarij bgaa bol orosuudtai bhda
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.227] 2024/12/18
Яриа л байгаа 2124 он яриа л байгаа
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.133] 2024/12/18
Энэ нээрээ үнэн бүтэлгүй гар юмаа. Ядаж бхад тархинд нь ямарч сэтгэн бодох чадвар алга.
0 | 2 Хариулах
Зочин [66.181.168.131] 2024/12/18
hotoos gargaacheee
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.250] 2024/12/18
Энэ хулгайч тендер зарлаагүй бхдаа л авах өгөхөө тохирчихдог. Олон ажил дээр иймэрхүү үйлдэл гаргаж байна. Бүүр цагаандаа гарчихжээ
4 | 1 Хариулах
Зочин [66.181.160.13] 2024/12/18
АЦС УЦС ДЦС эсэргүүцдэг cow монголчууд хохь нь ээ. Хүртэх ёстойгоо хүртэж байгаа нь тэр
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2024/12/18
Гол нь хэн нь цавчаагаа авах дээрээ тулаад гацаадаг тэнэгүүд дээ. Арай шуналтай байх юм аа 10% Даваасүрэн бол олон цахилгаан станц гацаасан шуналтан даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/12/18
Нэг хэсэг нь мэрийж байхад нөгөө хэсэг нь хэдэн бор төгрөгний шангаа бодоод үхэн хатан эсэргүүцнэ.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.212.86] 2024/12/18
Хэлцэл хийж буй сайданцарууд надад хэдийг өгөх юм гэж хэлээд таг гацаадаг юм гэсэн шүү. Ийм асуудал битгий гаргаарай гэж хүсэж байна
1 | 0 Хариулах
иргэн [66.181.187.100] 2024/12/18
Нүүрсний станц аль хэдийн барих байсан одоо ч жонгоо болоо биздээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.181.122] 2024/12/18
Явсан нохой яс зууна гэдэг юм. Энд сошиалын хэдэн балайтай хэрэлдэж суухаар яваад ажил бүтээсэн бол болждээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.111.222] 2024/12/18
Нян бактераас салахгүй бол ч энэ хот сүйрлээдээ.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.122] 2024/12/18
Зсссс өмнө нь угаасаа сүйрүүлчихсэн юмыг одоо гэнэт гайхав уу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.206] 2024/12/18
Иргэд наад өндөр үнэтэй цахилгааныг чинь авч дийлэх үү. Саяны нэмэгдлээр юу болж байна. Хувийн компаниудтайгаа нийлээд луйвар хийх санаатай
0 | 0 Хариулах
5-р станцаа барьчихвал шүтье [103.99.103.99] 2024/12/18
5-р станц барьчихвал шүтье
6 | 0 Хариулах
Зочин [172.58.167.10] 2024/12/18
👍
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.163] 2024/12/18
Ene neg hudalch yum dandaa hudal yarij bulterch yavah yum. Gants hiisen ajil n brojur l solih shiv busad n bugd hudal
1 | 1 Хариулах
Зочин [172.59.187.82] 2024/12/18
Bas gatsaana do urd heden ch udaa gatsaaw odoo boltol gatsaasan hvmvvs ni tom tom alban tushaal dr bj l bn
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.201] 2024/12/18
хятадын эдийн засгийн өсөлт саарсан энэ үед хөрөнгө оруулалт олох боломжтой. Цаг хугацааг ашиглах хэрэгтэй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.166.210] 2024/12/18
Цахилгаан станц барих асуудлыг хотын дарга шийддэг болсон юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.206] 2024/12/18
Ер нь бол ирэх жилээс тийм болно
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.41] 2024/12/18
Хурдан наадхаа бариадах
0 | 0 Хариулах