Уншиж байна ...
Зураг
Зураг

Энэтхэгийн залуу их мастер Гукеш Доммаражу нийт орлогынхоо 40 хувийг татварт өгнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
3 цаг 19 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Энэтхэгийн 18 настай шатрын их мастер Гукеш Доммаражу өнгөрсөн Даваа гарагт эх орондоо очсон.

Түүний төрсөн нутаг болох Ченнай хотын нисэх онгоцны буудалд хэдэн зуун иргэд цугларч, шинэ дэлхийн аваргаа угтаж авсан юм. 

Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын их мастер Дин Лиренийг 14 дахь өрөгт хожсоноор шатрын ертөнцөд хамгийн залуу дэлхийн аварга болсон Гукеш 12 нас, долоон сар, 17 хоногтойдоо Энэтхэгийн шатрын түүхэнд хамгийн залуу их мастер болж байв.

Дөрөвдүгээр сард дэлхийн аварга цолын эрхийн тэмцээнд түрүүлснээр хамгийн залуу оролцогч болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. 

Тэгвэл Дин Лиренийг ялснаар шатрын түүхэнд дэлхийн аварга болж буй 18 дахь тамирчин болсон юм.

Тэрбээр Энэтхэгийн түүхэнд дэлхийн аварга болсон хоёр дахь шатарчин. Түүнээс өмнө их мастер Вишванатан Ананд 2007 онд дэлхийн аварга болж байв.

Олон Улсын Шатрын Холбоо (FIDE)-гийн дүрмээр дэлхийн аваргын төлөөх тоглолтын нийт шагналын сан $2.5 сая. Үүнээс өрөг тус бүрд ялсан тамирчин $200,000-ын урамшуулал авдаг. 

Энэ дүрмийн дагуу Гукеш гурав, 11 болон 14 дүгээр өрөгт ялсан тул $600,000-ын авч буй бол Дин нэг болон 12 дугаар өрөгт ялснаар $400,000-ыг "халаасалж" буй.

Үлдсэн $1.5 саяыг хоёр шатарчин тэнцүү хуваасан юм. 

Үр дүнд нь шинэ дэлхийн аварга Гукеш $1.35 саятай болсон бол Дин $1.15 саяыг авчээ.

Тэгвэл Энэтхэгийн шатрын их мастер орлогын албан татварын тухай хуулийн 194B хэсгийн 26-д заасны дагуу 39-42 хувийг татвар төлөх магадлалтай.

Уг заалтад сугалаа, хөзрийн болон бусад төрлийн тоглоомоос хожсон эх үүсвэрээс авах татварыг заасан байдаг. Татварын хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу шатрын аваргад бага зэрэг хөнгөлөлт үзүүлэх боломжтой аж.

Мөн Энэтхэгийн Тамил Наду мужаас шинэ аваргад 50 сая рупи буюу ойролцоогоор хагас сая ам.долларыг урамшуулал болгож өгснөө зарласан. 

Засгаас олгож байгаа шагналын мөнгөнөөс зөвхөн онцгой тохиолдолд 39 хувийн татвараас хөнгөлөх боломжтой. Харин Гукешийн амжилтыг онцгой гэж үзэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Mint