Уншиж байна ...
Зураг
Зураг

Гэр хорооллын бүсэд баригдаж байгаа "Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийн бүтээн байгуулалт 90%-д хүрчээ

Б.Манлай
1 цаг 59 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Нийтийн ахуйн үйлчилгээний төв”-ийн бүтээн байгуулалтын ажил 90%-д хүрснийг НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ингэснээр халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх боломж бүрдэх юм байна.

Түүнчлэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө, ногоон байгууламж, 3х3 сагсан бөмбөгийн талбай, амрах орчны тохижилтыг цогцоор нь хийж байгаа аж.

Бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч компанийн зүгээс ахуйн үйлчилгээний төвийг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.