Ардын жүжигчин А.Энхтайваны “Тэнгэрийн элч” түүхэн сэдэвт дуурийг арванхоёрдугаар сарын 28, 29-нд тоглоно.
Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 385 жилийн ойн хүрээнд “Тэнгэрийн элч” дуурийг ийнхүү үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгааг уран бүтээлчдийн багийн төлөөлөл хэллээ.
Энэ талаар УДБЭТ-ын захирал, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "Дэлхийн сонгодог урлагийг эх орондоо түгээн дэлгэрүүлж, өв соёлоо хүндэтгэн биширч, ирээдүй хойчдоо уламжлах зорилгоор Тэнгэрийн элч дуурийг тайзнаа толилуулна.
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 285 уран бүтээлч ажиллаж байна. Оркестр, найрал дуу, гоцлол дуу, балетын ангийнхан маань нийт бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно" гэлээ.
“Тэнгэрийн элч” бүтээл Тэмүүжин анд нөхөр Боорчитойгоо танилцаж, хамаг Монголын хаан болж буй хугацааг хамарсан. Эрчүүдийн нөхөрлөлийг тод томруун илэрхийлж байгаагаар онцлогтой аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!