Уншиж байна ...
Зураг
Зураг

О.Ганбат: Улаанбаатар хотод шөнийн цагаар гэмт хэргийн 1,200-1,700 орчим дуудлага мэдээлэл ирж байна

Д.Янжиндулам, ikon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод шөнийн цагаар 1,200-1,700 орчим дуудлага мэдээлэл ирдэг байна. Өнөөдөр Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газарт 60 машиныг шинээр авснаар цагдаагийн алба хаагчид эдгээр дуудлагын дагуу очих хугацаа богино болно гэж үзжээ. БНСУ-д үйлдвэрлэсэн "Кia Sportage" загварын эдгээр машиныг төсвийн хөрөнгөөр авчээ. 

Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газрын/НЦУГ/ дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат "Улаанбаатар хотод цагдаагийн байгууллагад шөнийн цагаар 1,200-1,700 орчим дуудлага мэдээлэл ирж байна. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагч түргэн шуурхай очих үүрэгтэй.

Цагдаагийн байгууллагад парк шинэчлэл хийснээр гэмт хэргийн дуудлага мэдээллийн дагуу очих хугацаа 20-25 минут байсан бол багасаж, 15 минутын дотор очдог болсон байх жишээтэй. Ингэснээр цагдаагийн нэг машинд оногдох дуудлага мэдээллийн ачаалал цөөрч, иргэдэд үйлчлэх хүртээмж сайжрах ач холбогдолтой учир анхан шатны дуудлага мэдээллийн дагуу очдог цагдаагийн алба хаагчийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хийж, 60 автомашин авлаа" гэж мэдээллээ.

Эдгээр шинэ машинаар Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодын бартаа саад, гуу жалга ихтэй гэмт хэрэг ихээр үйлдэгддэг гудамж талбай, олон нийтийн газарт гээд 91 чиглэлд иргэдэд үйлчлэх юм байна.

"Кia Sportage" загварын машинд цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тусгай хэрэгслүүд, галын хор, эмийн сан, дуудлага мэдээллийг хүлээж авдаг таблет суурилагджээ.