Уншиж байна ...

Байгаль орчны зөрчлийн талаарх мэдээллийг иргэдээс авч байна

Б.Манлай
2024 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдээс байгаль орчны зөрчлийн талаарх мэдээллийг авах тусгай дугаар ажиллуулж эхэлснийг Нийслэлийн Байгаль Орчны Газраас мэдээллээ.

Тодруулбал ой, байгалийн ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээллийг 117 тусгай дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой байна.

Ингэснээр мэдээллийн дагуу хяналт тавьж, зөрчил гаргасан бол арилгуулах арга хэмжээг авах аж.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлнэ гэж хуульчилжээ.