Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн салбар хариуцсан сайдууд танилцуулав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа "2023 онд татан буугдсан Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэр гарлаа.
Агаарын бохирдлыг бууруулахад ойрын хугацаанд ямар ажил хийх, дунд болон урт хугацаанд ямар ажил хийх талаар уг үндэсний хороо төлөвлөгөө гаргана. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо нь Улсын Их Хурал(УИХ) болон бусад салбар яам, нийслэл, аймаг, дүүрэгтэй салшгүй холбоотой хамтарч ажиллах юм.
Нийслэл бүх асуудлаа өөрсдөө хариуцаад, шийдээд явна. Яамд нь үндэсний хорооны үйл ажиллагааг дэмжин тусалж ажиллана.
Үндэсний хороо нь ойрын үед хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!