Уншиж байна ...
Зураг
Зураг

Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загваруудаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

2024 оны 9-р сарын 10-нд Шэньжэнь хотод Huawei-гийн ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох нээлтийн ёслолын арга хэмжээ боллоо.

Энэхүү арга хэмжээнд урлагийн гайхалтай үзүүлбэрүүд, сэтгэл хөдөлгөм хөгжим нь ULTIMATE DESIGN гэсэн ойлголтыг төгс харуулсан.

Энэхүү арга хэмжээнд Consumer BG компани, Huawei компанийн Ухаалаг автомашины шийдлийн хэлтсийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Ричард Ю оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Бид шинийг санаачлах ажлаа зогсоохгүй бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ хэзээ ч орхихгүй. Үүний ачаар бид зах зээл дээрх анхны гурав эвхдэг ухаалаг гар утас болох HUAWEI MATE XT Ultimate загварыг гаргаж чадсан юм."

зураг
 

HUAWEI-гийн  «Dream it Possible» брендийн энэхүү бүтээл нь өөрийн мөрөөдөлтэй байх хүсэл тэмүүллийг тусгаж, шинэ нээлт, ололт амжилтад хүрч чадна гэсэн итгэлийн ачаар бий болсныг онцолж байна.

Шинэ дизайн: Гоо зүйн урлагийн төгс байдал

Huawei нь гар утасны дизайн тал дээр тэргүүлэгч хэвээр байгаа бөгөөд хэрэглэгчдэд өвөрмөц шийдэлтэй, гоо зүйн урлагийн төгс төгөлдөр бүтээгдэхүүнээр хангаж ажиллахыг хичээдэг.

HUAWEI MATE XT Ultimate загварын ухаалаг гар утас нь өмнөх үеийн ULTIMATE DESIGN-с өвөрмөц тэгш хэмтэй загварыг нь өвлөн авсан.

Уг гар утасны гадаргуу нь синусоид боловсруулалтын нарийн цогц процессын тусламжтайгаар бүтээгдсэн бөгөөд нугалаа бүр нь гар утасны тансаг байдлыг танигдахуйц дүр төрхтэй болгон харагдуулж байгаа.

зураг
 

Шинэ технологи: дэвшилтэт хөгжүүлэлт ба судалгаа

Huawei нь үргэлж технологийн шинэчлэлийг эрэлхийлж ирсэн бөгөөд хөгжүүлэлт, судалгаанд тасралтгүй хөрөнгө оруулалт хийснээр хэрэглэгчдэд дэвшилтэт технологийн, өндөр чанартай гар утаснуудыг санал болгодог.

Шинэ ухаалаг гар утас нь хоёр чиглүүлэг бүхий эргэдэг механизмын өндөр технологийн системээр тоноглогдсон бөгөөд үүний ачаар гар утсыг  дотогш болон гадагш нь нугалж болно.

Хамгийн оновчтой нарийвчлалтайгаар тохируулсан хэт хөнгөн эргэдэг бүтэц нь гар утасны дэлгэцийг гайхалтай жигд нугалах боломжийг олгож байна.

Анхаарал татахуйц HUAWEI MATE XT Ultimate загварын дэлгэц нь бүх чиглэлд жигд нугалрах ба дотогш, гадагш нугалахад эсэргүүцлийг тэсвэрлэх чадвартай уян материалаар хийгдсэн.

зураг
 

Шинэ туршлага: Гайхалтай боломжууд

HUAWEI MATE XT Ultimate загвар нэг, хоёр, гурван дэлгэц идэвхжих горимын боломжийг танд олгосноор ухаалаг гар утасны ашиглалтын боломжуудын ойлголтыг өөрчилнө.

Бүрэн дэлгэсэн байхад, том дэлгэц нь мультимедиа контентдоо бүрэн орж үзэх мэдрэмжийг бий болгох ба аливаа хэрэгцээтэй мэдээллийг түргэн хайх боломжийг олгоно.

Хоёр хуваагдсан дэлгэцийн горимд ухаалаг гар утас нь нийтлэл, цахим шуудан уншихад тохиромжтой.

Нэг дэлгэцийн горимд хэрэглэгч дуудлага хийх, зураг авах гэх мэт үйлдлүүд дээр анхаарлаа төвлөрүүлж болно.

зураг
 

Шинэ гэрэл зураг: амьдралын сайхан мөчүүдийнхээ зураг авах

Huawei бол гар утасны гэрэл зургийн инновацын салбарт тэргүүлэгч юм.

HUAWEI MATE XT Ultimate загварын нарийн төхөөрөмж HUAWEI XMAGE гар утасны зураг боловсруулах хүчирхэг функцүүдийг агуулдаг.

10 алхмаар тохируулж болох физик диафрагм нь янз бүрийн зураг авалтын орчинд гайхалтай зураг авалт хийх боломжийг танд олгоно.

Алс холын уулсаас эхлээд цэцэг дээрх бяцхан шавжийн зургууд нь тод, сэтгэл хөдөлгөм гардаг.

зураг
 

Камер нь агшин зуурын зураг авалтын функцийг дэмждэг бөгөөд үүний ачаар хурдан хөдөлж буй объектуудыг хүртэл гайхалтай тодоор авах боломжтой.

HUAWEI MATE XT Ultimate загварт нэвтрүүлсэн гар утасны шинэ загварыг  ашигласнаар ажил илүү үр дүнтэй болж, зугаа цэнгэл илүү хөгжилтэй, сонирхолтой болно.

HUAWEI MATE XT Ultimate загвар нь зах зээл дээрх анхны гурав эвхэгддэг ухаалаг гар бөгөөд эвхэгддэг утасны боломжийг нэмэгдүүлнэ.

Huawei компани нь хэзээ ч нэг амжилт ололтод хүрээд зогсдоггүй бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологи, гайхалтай дизайн, хэрэглэгчдэд дээд зэргийн сэтгэл ханамжийг санал болгож өндөр зэрэглэлийн брэндийг бий болгодог.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.