Мэргэжлийн сүмогийн Нэгдүгээр сарын башё дундаа орлоо. Өнөөдөр 10 дахь өдрийн барилдаанд ганцаараа уналгүй тэргүүлж явсан Кинбозан баруун жигүүрийн комүсүби Абид ялагдсанаар есөн даваа, нэг унаатай боллоо.
Харин сүүлийн хоёр өдөр дараалан ялагдсан озеки Хошорюү С.Бямбасүрэн секиваке Дайешог ялснаар долоон даваа, гурван унаатай байна. Энэ сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолын болзол сонсоод байгаа Хошорюүгийн хувьд үлдсэн барилдаанд унах эрхгүй болсон юм.
Тэмцээнийг тэргүүлэгч нарын нэг болох Такерүфүжи, Охо нар давснаар качигошигээ хийсэн бол Чиёшоома Г.Мөнхсайхан Киришима Б.Лхагвасүрэнд унаснаар 10 өдрийн дараагаар хоёр унаатай болсон юм.
Эхний гурван өдөр дараалан унасан Киришима Б.Лхагвасүрэн дараагийн долоон өдөр давснаар качигоши хийж, цолтой бөх болоход ганц даваа дутуу үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!