Уншиж байна ...

Зарим голуудад харз, халиа, тошин гүйсний улмаас мөс нимгэрч байна

М.Батчимэг, ikon.mn
17 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-55 см бага байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Түүнчлэн зарим голуудад харз, халиа, тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байгаа аж. 

  • Харз гэж голын усны өвөлдөө мөс бүрхэж хөлдөөгүй хэсгийг хэлнэ. 
  • Халиа гэж мөсөн дээгүүр урссан ус
  • Тошин гэдэг нь мөсний доогуур болон завсраар гүйлгэнэх ус 

Тухайлбал Хэрлэн /Мөнгөнморьт/ , Орхон /Сайхан/, Бүгсий /Төмөрбулаг/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн байна. 

Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.