Уншиж байна ...

Ерөнхийлөгч агсан П.Очирбаттай салах ёс гүйцэтгэх арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулна

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат энэ сарын 17-ны өдөр таалал төгссөн. Түүнийг нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагт эцсийн замд нь үднэ. 

Ерөнхийлөгч агсантай салах ёс гүйцэтгэх арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээг төрийн ёслолын алба хариуцаж байгаа ажээ. 

Төрийн тэргүүн У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг таалал төгссөнтэй холбогдуулан 2025 оны нэгдүгээр сарын 24-ний Баасан гарагийн 07:00 цагаас нэгдүгээр сарын 25-ны Бямба гарагийн 00:00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулган гашуудал зарлах тухай зарлиг гаргаад байгаа билээ.