Голомт банкнаас 2024.10.01-2024.12.31-ний хооронд “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг амжилттай хэрэгжүүлж дууссан. Харин тус аяны азтануудыг 2025.01.14-ний өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан билээ.
Энэ удаа давхардаагүй тоогоор нийт 130 мянга орчим харилцагч өөрийн болон гэр бүлийнхээ ирээдүйд зориулан хуримтлалдаа хөрөнгө оруулж, аянд хамрагдсанаас хамгийн аз одтой 10 харилцагч хосоороо Cruise аялалд гарах эрхээ хүлээн авлаа.
Эдгээр харилцагчдын 6 нь Улаанбаатар хотоос, 4 нь Голомт банкны салбартай орон нутгуудаас тодорчээ.
“Хадгаламжтай аялал” сугалаат аяны азтанууд нь өөрөөсөө гадна нэг хүнийг дагуулан 5 одтой усан онгоцоор Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улc гэх мэт Ойрх Дорнодын нутгаар хил дамнан аялах юм.
Хуримтлуулах зөв дадлаа гайхалтай аяллаар урамшуулж чадсан азтанууддаа баяр хүргэе.
Мөн Голомт банкнаас хэрэгжүүлсэн “Хадгаламжтай аялал” сугалаат аянд хамрагдаж, хадгалах зуршлаа дэмжсэн нийт харилцагчдадаа баярлалаа.
Бид та бүхний хуримтлалыг үргэлжлүүлэн дэмжиж, хадгаламжийн бүтээгдэхүүнд үйлчлэх төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллаар тасралтгүй бэлэг барих болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!