ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Багануурын батарей хуримтлуурын станц нэг сар гаруйн хугацаанд 7.5 мянган кВт.цаг эрчим хүч нийлүүлэв

Б.Манлай
2025 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон.

Батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7,566,000 киловатт\цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний оргил ачааллын үед онцгой хувь нэмэр оруулж байна.

зураг
 

Тус станц нь шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хурааж, оргил ачааллын үед буцаан төвийн системд нийлүүлэх тохируулгын системтэй.

Төвийн бүсийн эрчим хүчний системийн давтамж тохируулга хийх, өвлийн оргил ачааллыг хөнгөвчлөх буюу системийн үйл ажиллагаанд гарах чадлын дутагдлыг байгаль орчинд ээлтэй ногоон эрчим хүчний эх үүсвэрээр хангах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

зураг
 

Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жилд 150-200 МВт-аар нэмэгдэж байгаа бөгөөд 2030 онд 3,300 МВт орчим цахилгаан шаардлагатай болно гэсэн тооцоолол бий.

Өнгөрсөн жил Улаанбаатар хот 200 МВт эрчим хүчний дутагдалтай өвөлжсөн бол Бөөрөлжүүтийн 150 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр дутагдалтай байсан эрчим хүчний хэрэглээг нөхжээ.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
24
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.192] 2025/1/23
Монголд АЦС барьж болно. Гэхдээ маш их усны нөөц хэрэгтэй. Байгаа ганц 2 том нуураа цөлмөх үү.
0 | 0 Хариулах
Mgl [202.126.89.233] 2025/1/21
ийм баттерей хуримтлуурын станц манайд дахихд хэд хэд хэрэгтэй. ялангуяа сэргээгдэх эрчим хүчций станууудад
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/21
Шөнөд нь хэдийг төвлөрсөн сүлжээнээс идэв гээд нэг хариулаадхаач.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.54] 2025/1/21
Анх энэ батерей хуримтлуурын станцыг барих гэж байхад үймүүлж бужигнуулж байсан Иргэний Хөдөлгөөнийхөн, Боссон Хөхсөн Боовчууд, нэр төр горьдсон сэтгүүлчидийн талаар эргээд нэг сурвалжилж амыг нь асуугаач
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.224] 2025/1/21
Шөнө Орос руу үнэгүй гаргадаг цахилгаанаа ингээд хуримтлуулаад авч үлдэж байгаа нь яамайдаа. 50,000 айлын нэг сарын цахилгааны хэрэглээ байна. Сүхбаатар дүүрэг гэсэн үг.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.180.68] 2025/1/21
Dari ehiin zasvariin gazriin ah ta shu 50 nas tanid belgiin ajliin hvch chdal ugjiin shu
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.141] 2025/1/21
атомын Цахилгаан станц бариачээ Үхэрнүүдээ тэгвэл жинхэнэ гадагшаа илүүдэлээ зарнашд
2 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/1/21
7.5 МЯНГАН квт ч гэх шиг, их харагдуулах гэж ингэж бичээд бгамуу? наадах чинь ердөө л 7.5 мвт. Гэтэл АЦС дор хаяж 1500 мвт буюу 1 сая 500 мянган квт гаргадаг. Түүнээс гадна ганц хуруун чинээ уранын түлш 700 кг нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүчийг гаргадаг. Адуу мал, уул ус ярьсан монголчууд нүүрсээ түлээд явж бга нь их юм даа чааваас.
4 | 0 Хариулах
монгол [171.5.7.123] 2025/1/21
Нээх сүрхий экологи ярьсан Европ эргээд нүүрсээ АЦСтанцаа сэргээж байхад Монгол яагаад нүүрсээр ажилладаг 2000 мвт аас багагүй чадалтай станц барьж болохгүй гэж! Дандаа алдаа хийж байдаг!
2 | 2 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/1/21
Нүүрснээс тийм их эрчим хүч гарахгүй. 2000 мвт эрчим хүч гаргахын тулд сар болгон хэдэн зуун тонн нүүрс шатаах болно. Жижигхэн нөүтбүүк байсаар байхад заавал дээр үеийн шкаф шиг том комьпютер хэрэглэе гэж чи яриад бна.
1 | 0 Хариулах
ккзз [171.5.7.123] 2025/1/21
кк чи өөрөө мвт гэж юу байдгийг мэдэх үү? эсвэл цээжний пангаар гусдаг гаруудын нэг үү? онгоц яаж нисдэгийг мэдэхгүй байж онгоц яриад бдг улсуудын өрөөсөн гутал бра да!
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/21
Ямар үнээр нийлүүлэв дээ? Хямд шөнийн тогыг буцаагаад үнэтэй шахсанаа буяны ажил хийсэн аятай рекламдаж гэнэ.
3 | 3 Хариулах
монгол [171.5.7.123] 2025/1/21
хуцаач хэрэггүй урсаж байна илүүдэл тог шүү дэ пммэдэж бж хуц
4 | 3 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/21
Үнэгүй урсана гэж бдаггүй юм, тэнэг лалараа. Хэрэглээ шөнө бдаггүй юм.
2 | 5 Хариулах
монгол [171.5.7.123] 2025/1/21
ккк чи тэгвэл гэртээ ганц зай хураагуур тавьчих л да аягүй бол уулын орой дээр нэг муу овойхоод чичрээд сууж бга биз
1 | 1
Зочин [103.57.92.83] 2025/1/21
Дахиад өөр олныг барих хэрэгтэй заавал нүүрсэн станц гэж байхаар,харин ашиглалтын хугацаа н яамархуу юм болдоо
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.142] 2025/1/21
Niilyylsen ghed ch haashaan, hurimtluulj hadgalsan bailgyi de. Ugaasaa sar bolgon bidniigee saadag ter heden tsagaan salhin sensteigee l hamt anh barigdah yostoi baisiim bishyy.
2 | 2 Хариулах