Уншиж байна ...

Б.Баярбаатар: Шаардлагатай гэж үзвэл хуралдаа суудаггүй Х.Баттулга, С.Лүндэг нарын гишүүдэд хариуцлага тооцно

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн 2024 оны тайланг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан тус байнгын хорооны дарга Б.Баярбаатар УИХ-ын гишүүдийн ёс зүйн талаар дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр “126 гишүүнтэй парламентын анхны ээлжит чуулган энэ долоо хоногт завсарлах болов уу гэж харж байна. Чуулган завсарлахтай холбоотойгоор гишүүдийн ирцтэй холбоотой мэдээлллийг нарийвчлан гаргана.

Хуралдаа суудаггүй гишүүд байна. Жишээ нь, Х.Баттулга, С.Лүндэг. Хуралдаа суудаггүй гишүүд рүү нийгэм онцгой анхаарал хандуулж байна. Хууль тогтоох байгууллагад төлөөллийн зарчмын хангаж сонгогдсон бол хуралдаа суух ёстой. Энэ хүний ажил, энэ хүний үүрэг. Шаардлагатай гэж үзвэл Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн дагуу хариуцлага тооцох болно” гэв.