“Боловсролын сургалтын байгууллагын орчинд электрон тамхи хэрэглэхийг хориглох тухай” тушаалын хэрэгжилттэй холбоотой судалгааг Боловсролын Яамнаас хүргэлээ.
Ерөнхий боловсролын 624 сургууль өөрсдийн цахим хуудаснаа 12 төрлийн постер, 25 төрлийн богино бичлэг болон энэхүү тушаалын талаарх мэдээллийг байршуулжээ.
Урлаг, спортын сургуулиуд манлайлал үзүүлж “Тамхи татдаггүй тамирчин” аяныг өрнүүлсэн байна.
Мөн энэ хүрээнд Электрон тамхи хэрэглэдэг суралцагчтай ганцаарчилсан уулзалт зохион байгуулж, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулахад эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилласан гэдгийг мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!