ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Бямбажаргал: Азийн орнуудын цаглавар цаг уурын хувьд манайхтай ойролцоо биш. Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд тохионо

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, гавьяат багш, физикч Л.Бямбажаргалын судалгааны бүтээл, Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг Монголын бурхан шашны төв-Гандантэгчэнлин хийдэд гардуулан өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. 

Төгсбуянтын зурхайгаар 17 дугаар жарны хөхөгчин Могой жилийн цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд шинийн 1-ний өдөр тасарсан учраас хоёрдугаар сарын 28-нд битүүн, гуравдугаар сарын 1-нд шинийн 2-ны өдөр тохиож байгаа аж.

Мөн физикч Л.Бямбажаргал билгийн тооллын Төгсбуянтын зурхайг яагаад ашиглаж байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Миний бие зурхайч, одон орон судлаач биш. Би онолын физикч хүн. 2002 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газар хуралдаж, түүхэн хүмүүсийн төрсөн он сар өдрийг орчин цагийн он тоололд шилжүүлэх шаардлагатай боллоо хэмээн Боловсролын яаманд үүрэг болгож, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Би энэ ажлыг удирдаж, 1027-2106 он хүртэлх Төгсбуянтын зурхайн ёсоор он тооллыг тооцсон.

Монголын Төгсбуянт зурхайн ёс нь сарны тооллын 100,000 жилд нэг хоног алдах өндөр нарийвчлалтай байгааг бид судалгааны ажлаар тогтоосон. Шинжлэх ухааны академийн гишүүн Навааннамжил агсны цагаан сарын тухай дурсамжид бичсэнээр "Бид Манжийн эрхшээлд байх үед төрийн хэрэг шар зурхайгаар явдаг. Ард түмний зан үйл Төгсбуянт зурхайн ёсоор явдаг байсан. Зарим жил цагаан сарын баяр зөрчихдөг байсан учраас ноёд хоёр удаа цагаалдаг байсан" хэмээн бичсэн байдаг. 

1921 оны ардын хувьсгал гарсны дараа ч Төгсбуянтын зурхайг хэрэглэсээр байсан. Жишээлбэл МАН-ын гуравдугаар их хурал 1924 оны наймдугаар сард хуралдаж, хурлын протоколыг Орос хүн хөтлөхдөө монгол тооллын өдөр тасарсан учир хэмээн тайлбар бичсэн байдаг. Тэгэхээр 1921-1924 онд Төгсбуянт шинэ зурхайн ёсыг улс төрийн явдалд хэрэглэж байсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

1944 оны цаг тооны бичигт хаврын тэргүүн сарын шинийн 1-н тасарсан тухай бичсэн байдаг. Үүнээс хойш манай Шинжлэх ухааны академи зурхайн тасагтай байсан учраас малчдын цаг тооны бичгийг хэвлэж тараадаг байлаа.

Төгсбуянтын цаг тооны бичиг тэнгэрт байрладаг нар сартай холбоотой учраас малчид хэрэглэхэд амар байсан. Эрт үед малчид жилийн эхэн өдрийг тогтоохдоо нар буцсаны дараах шинийн нэгнийг өнгөрөөгөөд цагаалдаг гэсэн хялбар дүрмээр явдаг байлаа. 

Хэрэв бид Азийн орнуудын нэгдмэл цаглавраар явбал ирэх долоо хоногт цагаан сарын баяраа тэмдэглэнэ. Гэтэл хүйтний эрч чангарна гэж зарлаад байгаа учраас цаг уурын хувьд Азийн орнуудын цаглавар манайхтай ойролцоо биш. Цагаан сарын баяр гуравдугаар сарын 1-нд эхэлнэ.

Төгсбуянтын зурхайг сарны хөдөлгөөнд тулгуурладаг учраас өдөр бүрээр нь зурдаг. Онолын физикч Ц.Гантөмөр Төгсбуянтын зурхайн ёсоор цаг тооны бичгийг бүтээсэн. Та бүхэн орж үзээрэй. Хэн бодсоноос үл хамаарч Төгсбуянтын зурхайн хариу нь ижил гардаг" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ТЭНЭГЛЭЛ
32
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
59 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.113.96] 2025/3/6
1944 онд МОНГОЛЧУУД шар зурхай хэрэглэж байсан шүү Бямбажаваа. Монголчууд шар зурхайг 1280аад оноос 1911 он хүртэл бараг 750 гаруй хэрэглэж хэрэглэж ирсэн шүү.Төгсбуянтийг зөвхөн 1968 оноос өнөөдөрийг хүртэл хагас дутуу хэрэглэж байгаа болно.1911-1914 он хүртэл хэсэгхэн хэрэглэж байсан түүхтэй.1914 оноос 1952 он хүртэл Шарыг хэрэглэж байсан түүхээ харал даа.
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Энэ намсрай гэгч хятад угшидтай хүн байхаа хятадыг дагуулж уусгах бодлого явуулдаг байх зөнөг чинь жил бүр төвөг удаад байдаг нөгөө хятад цусны үргэлжлэл эрлииз хурлииз хунхууз ч билүү тэд дагалдаад тэнэгэрээд байх юм эд нар 1 сарын 29 нд цагаан сар хиинэ дээ ямар хүмүүс байдгииг харъя хахаха
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Одон орон гараг эрхэсиин ямарч мэдлэггүй хятад үзэл бодолтой юмнуудад юуч хэлээд хэрэггүй дээ ойлгохгүй хятадаа л дагаг тэд 1 сарын 29 нд золгоно хараад байгаарай түүгээрээ л эрлииз хурлииз нь ялгарна даа хахаха хараарай
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Ер нь хятадыг шүтэж амь зуудаг хятад гаралтай хурлиизууд 29нд золгоно доо харж аваарай
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Ээ дээ юуч ойлгохгүй усан толгойтууд хэлээд ч нэмэр алгаа заавал хятад солонгостай адил байна гээд байдаг үүнээс өөр яаж тайлбрлуулж ойлгох олгойнууд вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.109] 2025/1/25
2024.02.24 /шинийн 15/ д төрсөн хүүхэд энэ жил нэг нас хүүхэд цагаан сар таардаггүй ээ 2р сард биш 3 р сард нэг нас хүрэх юм уу😀😃😄
0 | 2 Хариулах
Зочин [202.126.91.192] 2025/1/23
Тэгвэл заримдаа Даваа гарагийг алгасаад өгөөч. Ажилдаа очихгүй баймаар байна. 2 Ням давхарласан өдөр гээд.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.41] 2025/1/23
Энэ Төгсбуянтын зурхай гэгчээр хорвоогийн зарим өдөр ор тас алга болдог (тасардаг), жинхэнэ од гариг сарны зурхайгаас бүтэн сараар зөрөөд хадуураадалга болдог хаашаа утгагүй эд вэ?? Согтуу хүн шиг?!
4 | 1 Хариулах
Ази хүн... [103.212.163.196] 2025/1/23
Төвөд зурхайг хэт дагаж бна... Монгол улс нь Ази тивд шдэ... Харанхуй бүдүүлэг төвөдийг дагах уу? Ази улсаа дагаж хөгжих үү! Бод, бод!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/1/23
Tsagaan sariig yerun tsaashdaa 3 sard temdegledeg boloh heregtei. Hyatad bol omno zugiin haluun oron. Mongol bol hoid zugiin huiten oron. Tiimees 3 sar tsagaan sard yag tohirno.
2 | 0 Хариулах
No tsagaan sar [139.5.218.98] 2025/1/23
Yerun tsagaan sariig hot suurin gazart temdegledgee boliwol yasiin be. Hodoo maliin belcheert yag saihan tohirson bayr. Harin hot suurin gazart tohirohgui bayr.
2 | 0 Хариулах
иргэн [157.15.7.100] 2025/1/22
Энэ Бямбажаргал гэгч ганцаараа гавъяат юм гавъяатын тэмдэг зүүсэн байна. Ганц жилийн гавъяат гэдгийг нь хүмүүс мэднэ. Ичих булчирхай алга. Уг нь түүний дэргэд сууж байгаа тэмдэгээ зүүгээгүй хүмүүс жинхэнэ гавъяат нар
0 | 0 Хариулах
🪐 [66.181.191.192] 2025/1/22
энэ жил санчир гаригийн бүслүүр хоёр удаа харагдахгүй болно. бүслүүрийн наад цаад ирмэг дэлхийгээс харахад давхцаж учир харагдахгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.216] 2025/1/22
Тангад лам нарын тооллоор биш монгол одон зурхайгаараа л явмаар байх юм.
1 | 2 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Яг үнэн
0 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
ш.у. астрономоороо тоолох зөв. хубилайхтай зөрөхгүй биз. астроном одон орон судлал төвтэй байсан
1 | 0 Хариулах
Aziin bar [82.62.142.150] 2025/1/21
Deerdej saijirch bga zuil yu ch alga. Aziin tsagaan saraa dagaj hiinee.
0 | 1 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
1747 онд 3500м өндөрт хөх нуурт юу болсын яасын. азийн туулай
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.75] 2025/1/21
Мөхсөн түвдүүдтэй ижил байгаад дээрдсэн юм алга. Үсээ засуулахаа хүртэл хардаг бид зөв зурхайгаа дагасан бол сайжирмаар л юм
1 | 2 Хариулах
Зочин [202.9.41.12] 2025/1/21
Чингисийн шар зурхайгаа дагаж хий наад төгсбуянт одоо алдаатай үеээ өнгөрөөсөн эд болжээ
4 | 2 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
За чи л хии бид цэвэр монгол учир 3сарын 1д золгоно шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.212] 2025/1/21
Монгол Хятадаас хэдэн км хол билээ, бидний зурхай газар орноо дагасан сарны зурхай, тэгэхээр өөр байгаа нь зөв юм
3 | 3 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/21
Намсрай гэсэн балай өвгөн дандаа л хэрүүлийн зууш шидэж хэдэн эргүү юмнуулын ам хэлний хэрүүлийг зузаалж байх юм. Хичнээн жил төгс буянтын зурхайгаараа хийгэад ирсэн юмыг одоо нээх маргаад бөйх юмгүй
0 | 5 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Яг үнэн зөрүүд зөнөсөн хятад өвгөн дагагчид нь эрлииз хурлиизууд шүүдээ тахиан тархитангууд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.229] 2025/1/21
Зөвөө. Гадаа гараад харцгаа. Юун хавар ирэх, хэд хоногоос хүйтэрч цасаар шуурах гэж байна
3 | 3 Хариулах
Зочин [103.212.118.216] 2025/1/22
Шуурсны дараа дулаарна.
0 | 1 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
3 сард хавар эхэлнэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.183.172] 2025/1/21
Хувилай хааны зурхай зөвдөө Төвэдыг дагаад Хаврын дунд сард цагаална гэж юу гэсэн үг вэ зурхай шашинд хамаагүй эдийг улстөр шашинжуулаад бүр балаллаа
3 | 1 Хариулах
irgen [202.126.89.254] 2025/1/21
монголын цагаан сарын баяр болохоор ард түмэн нь өөрсдөө шийдэх эрхтэй шүү хэдийд яаж тэмдэглэхээ нийтийн санал асуулгаар шийдэж болно хэн ч хүчээр шийдэх гэж оролдох хэрэггүй
1 | 3 Хариулах
Зочин [202.126.88.215] 2025/1/21
Битгий хуц Азийн орнуудтай адил тэмдэглэх хэрэгтэй. Төвд лам нар зайл
4 | 3 Хариулах
Зочин [202.126.89.76] 2025/1/21
Өөрөө хятадруугаа зайлж шинэлдээ
3 | 1 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Од эрхэс одон орны яиарч мэдлэггүй хужаа цустангууд хятад солонгосыг дууриаж байгаа юмдаа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.22] 2025/1/21
mongol uls nauryziin bayariig undesnii bayaraa bolgoh heregtei tegeed l asuudalgui
1 | 3 Хариулах
Вв [66.181.187.119] 2025/1/22
Хуцна биз
2 | 0 Хариулах
irgen [202.126.89.254] 2025/1/21
Ламбугай нарт монголын цагаан сар ямар ч ладлий байхгүй шүү хол бай мөн үндэсний бөхөөс ч хол бай худлаа ярьж түмний тархийг хордуулахаа боль
4 | 2 Хариулах
Зочин [202.55.188.117] 2025/1/21
Азийн орнуудаас ондоошиж Тангудтай ижилсэж шинийн 1 гүй ,2 л өдөр амарна
3 | 2 Хариулах
Зочин [66.181.181.220] 2025/1/21
Энэ доор сэтгэгдэл бичсэн юу ч мэддэггүй байж мэддэггүйгээ мэддэггүй, олон юм донгосч, шүүмжлэх дуртай хүмүүс шийдвэр гаргах түвшинд байдаггүй нь яамай даа. Угаасаа шийдвэр гаргах түвшинд очиж чадахгүй л дээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.190.30] 2025/1/21
Хятадаас зөрмөөр байгаа бол бүр 4 сард хийдэг болгоё. Тэгэхгүй бол одоогоор 2 жил Хятадтай таараад нэг жил сараар зөрдөг алгоритмтэй байна.
1 | 0 Хариулах
[66.181.191.173] 2025/1/21
арга билгийн бэлгэдлээ ойлгоогүй байнаа. илүү сараа нэмэхээр заримдаа давхцаад.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.118.222] 2025/1/21
хятадаас тусдаа өөр өдөр хийдэг нь таалагддагөө. ажлаа зохицуулахад нийцээд байдаг. хоёрдож бодоход дэлхий нийтээрээ Lunar new year, or Asian new year гэхийн оронд chinese new year гээд бгаа нь бүүүр нэг булшит санагддаг.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/21
1 сараар хойно тэмдэглэх нь зөв. Харин тэр өдөр тасладгаа боль. Тэгэхээр чинь тоолол гэдэг утгаа алдаад байна. Шинэ сар гарахыг одон орончид аль хэдийн сар өдөр цаг минуттай нь тогтоочихсон. Түүнийг дагаад яв. Харин тэр зурхайгаа боль сайн муу өдөр, үхэх өдөр, дашням ч гэх шиг балай юмаа боль
1 | 0 Хариулах
[66.181.191.173] 2025/1/21
манайх хаврын тэнцлийн яг өмнө тэмдэглэдэг. хятад манайхаас зөрүүлж нэг сарын өмнө буюу үхэр сард нар буцсаны эхний шинэд болгосон.
2 | 0 Хариулах
[66.181.191.192] 2025/1/22
хятадых манай зурхайгаас зөрөх гэж “тусгаар тогтнох” гэж нэг сараар зөрүүлж байхад хөх нуурын лам өнөөдрийн би өчигдрийн би биш гэж хэрэглэж байснаа хүртэл үгүйсгэснээр
0 | 0 Хариулах
Mgl [66.181.187.102] 2025/1/21
100.000 жилд 1 өдөр алддаг тийм нарийвчлалтайн бол яагаад сүүлийн 10 жилд л гэхэд шинийн тэдэнч байхгүй гэх шиг ийм асуудал зөндөө байсан шүү. Тоглоом байгаа биш хүссэнээрээ хасч нэмээд байвал 100.000 байтугай сая жилийгч нарийвчлалтай гаргаж болно
2 | 2 Хариулах
Зочин [202.126.89.76] 2025/1/21
Нар сарны хөдөлгөөнөөр тэгж таараад байдаг юмыг яах вэ дээ. Тасрах гэдэг нь алгасах л гэсэн үг шдээ. Нараар тооцвол өдөр шөнө нь тодорхой байдаг. Харин сарны хөдөлгөөн буюу хэлбэрийн өөрчлөлт нь хэдэн сард нэг өдөр алгасах хэрэгтэй болдог юмаа.
1 | 1 Хариулах
Иргэн [139.5.218.76] 2025/1/26
Харин тиимээ энэ талаар ямарч мэдлэггүй байж хятадтай адилхан байх гээд зүтгээд байх юм яаядаа хөөрхиис
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.154] 2025/1/21
Шар хувалзнуудтай нийлсэн нэг хар хувалз гараад ирж хахаха таарсан таар шуудайнууд
1 | 3 Хариулах
Үнэн үнэн үнэн [103.57.92.13] 2025/1/21
Битгий шаа их мэдэмхий лалраа.цаг уураас болж цаг тоо өөр гэж бхгүй зөвхөн өргөрөг уртрагаас шалтгаалж цагийн зөрөө бүс бдаг.Ийм худалч этгээдүүд ард түмний тархи угааж худлаа тооллоор явуулж бна.Үүнийг болих хэрэгтэй.
2 | 2 Хариулах
Монгол [66.181.180.136] 2025/1/21
Мэдрэлтэй юм нэг дэлхийн дээвэр дор байж Ази бол Ази л биз дээ. Заавал ч үгүй өөр байлгах гээд явж өгөх юмаа. Ингэж уймарч байхаар нэг мөсөн тогтмол болгочихмоор байна.
3 | 3 Хариулах
ЗОЧИН [202.21.104.2] 2025/1/21
жил жилдээ хүйтэн дулаан байх нь зурхай биш шүү дээ. ШУА нь хүртэл ийм байхаар яанаа сда. Од гаригсын нөлөөлөл л болохоос хэзээ дулаарахыг зурхайгаар зурна гж бхгүй шүү дээ. Тусгаар тогтнолоо зарлах үед л манж хятадаас ялгарах хэрэгтэй байсан, гэхдээ хятадын ашиглаж байгаа зурхайг Хубилай хааны үед голлож шинэчилж, ер нь Хубилай хааны зурхайн шинэчлэлийг л азийн орнууд хүлээн зөвшөөрч хэрэглэж байгаа шүү дээ. Хятадын гэж хараад тэрнээсээ өөр болох гд будилаад бх шаардлагагүйэ
7 | 4 Хариулах
[66.181.191.173] 2025/1/21
манж ч гэсэн хубилайхыг авсан байхад
0 | 0 Хариулах
5 цул [171.5.7.123] 2025/1/21
энэ лам нар гэж хаа будлиан бн тэнд бж бдг
2 | 2 Хариулах
хөх монгол [122.201.23.44] 2025/1/21
Түвэдийн цагаан сар Лосар бас 3р сарын 1нд тохионо кккккккк
4 | 2 Хариулах
Хахаха [103.10.22.154] 2025/1/21
Угаасаа удахгүй түвдийн араас оруулах санаатай байгаа хувалзнууд даа.Гэхдээ эд нарын хүслээр болохгүй л дээ хахаха
1 | 2 Хариулах
5 цул [171.5.7.123] 2025/1/21
Ингэж будилж хэрэлдэж байхаар 2 р сарын 15 нг шиний нэгний өдөр гжэд тогтмол өдөр болгочиа!
7 | 3 Хариулах
Зочин [66.181.182.79] 2025/1/21
Уг нь Будлиан бол байхгүй. Харин хүмүүс будилуулаад байна кккк. Тогтмол болгох гэдэг бол харин зөв байх.
1 | 2 Хариулах
Зочин [103.229.177.34] 2025/1/21
Үнэн шүү. Хүйтэн, хуурай, ширүүн уур амьсгалтай Монгол улсын цаглавар халуун, чийглэг, тогтвортой уур амьсгалтай улс орнуудын цаглавараас өөр байх яаж ч бодсон нь зөв
8 | 5 Хариулах
Хахаха [103.10.22.154] 2025/1/21
Хахаха
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.17] 2025/1/21
Харбин, бээжин бас халуун уу?
0 | 0 Хариулах