Асар хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж буй автомашины салбарт Lexus брэнд тансаг байдлыг хэрэглээний нийцэмжтэй төгс зохицуулсан автомашин бүтээдгээрээ дэлхий даяар танигдсан. Шинэчлэгдсэн Lexus RX болон NX загварууд тав тухыг бүрэн мэдрүүлэх тансаг зэрэглэлийн салон, уян хатан жолоодлого, бартаа туулах чадвар, аюулгүй байдлыг бүхэлд нь өөртөө шингээсэн тул автомашин сонирхогчдын хүлээлтийг бүрэн давж байна.
Тэгвэл шинэ үеийн Lexus RX болон NX-ийн онцлогийг танилцуулж байна.
Compact Crossover SUV ангиллын Lexus NX автомашины бүрэн шинэчлэгдсэн хоёрдугаар үе нь орчин үеийн хэв маягт тохирсон дизайн, технологи, гүйцэтгэлд суурилсан өвөрмөц шинж чанаруудаараа онцлох загвар юм.
Lexus NX загварын автомашины үзүүлэлт:
NX Luxury |
NX F Sport |
NX Hybrid |
|
---|---|---|---|
Хөдөлгүүр |
2487 cc |
2393 cc |
2487 cc |
Хурдны хайрцаг |
8 шатлалт автомат |
8 шатлалт автомат |
8 шатлалт автомат |
Хөтлөгч |
All Wheel Drive |
All Wheel Drive |
All Wheel Drive |
Хүчин чадал |
203 Hp |
275 Hp |
240 Hp |
Мушгих хүч |
249 Nm |
430 Nm |
243 Nm |
Шатахууны төрөл |
Бензин |
Бензин |
Бензин |
Шатахууны багтаамж |
55 литр |
55 литр |
55 литр |
Эргэлтийн радиус |
5.8 м |
5.8 м |
5.8 м |
Дугуйн хэмжээ |
235/60R18 |
235/50R20 |
235/60R18 |
Шинэчлэгдсэн Lexus NX загвар дээр аэродинамикийн хөгжүүлэлт хийгдсэн. Жолоодлогын гүйцэтгэлийг сайжруулах үүднээс урд, хажуу, хойд тал мөн гадна доод талын аэродинамик хүчийг ашигладаг удирдлагын технологийг суурилуулсан.
Мөн турбо загварт электрон удирдлагатай AWD-г нэвтрүүлж, жолоодлогын нөхцөлд тохируулан урд болон хойд зүтгэх хүчний хуваарилалтыг оновчтой болгож, жолоочид автомашинаа амархан бөгөөд хүссэнээрээ удирдах боломжийг олгосон. Мөн шатахуун зарцуулалтыг хурд, хүчинд нөлөөлөхгүйгээр байж болох хамгийн бага хэмжээнд хүргэх зорилготой hybrid системтэй бөгөөд бусад ижил төрлийн автомашинуудаас харьцангуй бага шатахуун зарцуулалттай болсон.
Бүрэн шинэчлэгдсэн цоо шинэ RX нь Lexus-ийн дараагийн үеийн бас нэгэн төлөөлөл болж тансаг зэрэглэлийг тав тухтай бүрэн хослуулжээ. Брэндийн таних тэмдэг болсон урд нүүрийг хүрээгүй болгохын зэрэгцээ ар талд нь цоо шинэ Lexus тэмдэг, тод үргэлжилсэн урсдаг LED арын гэрэл нь илүү тансаг зэрэглэлийн SUV болгосон байна.
Lexus RX загварын автомашины үзүүлэлт:
RX 350 |
RX 500h |
RX 350h |
|
---|---|---|---|
Хөдөлгүүр |
2393 cc |
2393 cc |
2487 cc |
Хурдны хайрцаг |
8 шатлалт автомат |
6 шатлалт автомат |
ECVT |
Хөтлөгч |
All Wheel Drive |
DIRECT4 All Wheel Drive |
eAWD |
Хүчин чадал |
275 Hp |
366 Hp |
246 Hp |
Мушгих хүч |
430 Nm |
550 Nm |
270 Nm |
Шатахууны төрөл |
Бензин |
Бензин |
Бензин |
Шатахууны багтаамж |
67.5 литр |
65 литр |
65 литр |
Дугуйн хэмжээ |
235/60R18 |
235/50R20 |
235/60R18 |
Тавдугаар үеийн шинэ Lexus RX загварын 4 дугуйн хөтлөх AWD систем нь бүрэн цахилгаан удирдлагатай болсон бөгөөд ингэснээр замын нөхцөл, жолоодлогын нөхцөл зэргийг олон мэдрэгчээр дамжуулан маш нарийвчлалтайгаар тооцоолон 4 дугуйн хүч хуваарилалтыг оновчтой хуваарилдаг болсон. Мөн LSS 3.0 буюу Lexus Safety System-ээр тоноглогдсон бөгөөд энэхүү систем нь жолоочид туслах, боломжит аюулаас урьдчилан сэргийлэх зэргээр аюулгүй байдлыг дээд зэргээр хангана.
Дээр дурдсан бүхнийг багтаасан ухаалаг инфотэйнмент дэлгэцээс эхлээд эгнээ барих, жолоодлогын тусламж, замын тэмдэг таних, явган зорчигч болон автомашинтай мөргөлдөхөөс сэргийлэх гэх мэт олон үйлдэлт аюулгүй байдлын системтэй. Lexus брэнд дээд зэргийн инженерчлэл, нарийн хийцлэл, өөр хаанаас ч олохгүй үнэ цэнэ, чанараараа Монголын төдийгүй дэлхийн автомашины зах зээлд алдартай бөгөөд Lexus-ийг худалдан авах нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт билээ.
Lexus-н албан ёсны дилер Таван Богд ХХК шинэчлэгдсэн RX болон NX загварын автомашины захиалгыг авч байна.
Хаяг: CБД, 1-р хороо, Олимпын гудамж, Таван Богд ХХК-ийн Lexus төв
Борлуулалтын менежерүүд: 9910-7516, 9910-5136, 9910-6854, 9910-3507
Facebook хуудас: Lexus-Tavan Bogd /Таван Богд ХХК/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!