Улаанбаатар хотын өчигдрийн буюу арванхоёрдугаар сарын 17-ны агаарын чанарын хяналт шинжилгээний мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн хоногт агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM 10, 2.5 тоосонцрууд Улаанбаатар хотын ихэнх агаарын чанарын харуул дээр давсан үзүүлэлтэй байжээ.
Хүхэрлэг хий SO2 74-449мкг/м3 хэлбэлзсэн
Нэгдүгээр хороолол, Толгойт, Баянхошуунд хамгийн өндөр бохирдолтой байснаас Баянхошуу орчимд агаарын чанарын MNS4885:2016 стандартаас 8.9 дахин их байжээ.
Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Амьсгалын замыг нарийсгадаг бөгөөд шуухитнах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Азотын давхар исэл NO2 36-158мкг/м3 хэлбэлзсэн
Нэгдүгээр хороолол, 100 айл, Толгойтод хамгийн их бохирдолтой байснаас Толгойт орчимд агаарын чанарын MNS4885:2016 стандартаас 3.1 дахин их байжээ.
Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Уушгины эдийг цочроох ба амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг.
PM10 тоосонцор 103-343мкг/м3 хэлбэлзсэн
Нэгдүгээр хороолол, 100 айл, Хайлаастад хамгийн их бохирдолтой байснаас Хайлааст орчимд агаарын чанарын MNS4885:2016 стандартаас 3.4 дахин их байжээ.
Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
PM2.5 тоосонцор 71-301мкг/м3 хэлбэлзсэн
Нэгдүгээр хороолол, Хайлааст, 5 буудалд хамгийн их бохирдолтой байснаас Таван буудал орчимд агаарын чанарын MNS4885:2016 стандартаас 6 дахин их байжээ.
Хүний биед үзүүлэх сөрөг нөлөө: Амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй. Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!