Нийслэл хотноо өвөл бүр халтиргаа гулгаанаас үүдэлтэй автомашины осол ихээр нэмэгдэж иргэдийг багагүй бухимдуулдаг. Халтиргаа, гулгаа, тэсгим хүйтэн жолооч бүрийн сэтгэлийг чилээж аваар осолгүй, аюулгүй жолоодлого хийхийг зорьж дор бүрнээ аюулгүй байдлаа ханган өвөлдөө бэлтгэдэг.
Харамсалтай нь мэдлэг хомс, анзааргагүй жолооч нар 4 улирлын дугуй Монголын нөхцөлд ашиглаж болно гэх ойлголттойгоор замын хөдөлгөөнд зуны дугуйтай оролцох тохиолдол бишгүй байдаг.
Энэ оны эхээр л гэхэд нэг өдрийн дотор 400 орчим зам тээврийн осол бүртгэгдсэнээс дийлэнх нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй байна. Тээврийн цагдаагийн албанаас жолооч нар зуны дугуйтай авто хөдөлгөөнд оролцож байгаа нь ослын гол шалтгаан хэмээн мэдэгддэг.
Коток шиг гулгаатай болдог Улаанбаатарын авто замд хамгийн тохирсон, дэлхий даяар “аюулгүй байдлын хамгийн дээд түвшинд" хүрсэн гэх тодотголыг Bridgestone брэндийн Blizzak дугуй сүүлийн 10 жилийн турш тасралтгүй эзэмшиж байна.
Япон улсад үйлдвэрлэдэг Blizzak дугуйн резиний сархинаг бүхий бүтэц нь нойтон болон мөстэй зам дээр автомашин явахад үүсдэг ус, чийгийг шингээснээр барьцалдах чадварыг дээшлүүлж, тормозлох зайг багасгадаг. Резиний хольцын бүтцэд нь үй түмэн микро хадаас байдаг нь бусад өвлийн дугуйд тэр бүр байдаггүй дэвшилтэт технологи юм.
Таван Богд ХХК Монгол орны эрс тэс уур амьсгал, өвлийн халтиргаа гулгаатай замын нөхцөлд нэн тохирсон Bridgestone Blizzak дугуйг Монголд 2003 оноос хойш албан ёсоор борлуулж байна. Тус дугуйг зөвхөн Япон дахь үйлдвэрт үйлдвэрлэдэг бөгөөд Blizzak дугуй нь дуу чимээ бага, CO2 ялгаралгүйг илтгэх Eco Product тэмдэгт бүтээгдэхүүн юм.
Хаяг: CБД, 1-р хороо, Олимпын гудамж, Таван Богд ХХК-ийн Toyota төв
Bridgestone дугуйн дэлгүүр Даваа - Ням 09:00- 17:00 цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.
Худалдааны зөвлөхүүд: 9511-9511, 9909-5596, 9910-2507
Facebook хуудас: Tavan Bogd LLC
Веб сайт: www.toyota-tavanbogd.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!