Уншиж байна ...
Зураг
Зураг

Н.Номтойбаяр: Утааны асуудлаар онцгой бүрэн эрхт түр хороо байгуулаад, надаар ахлуулчих

А.Ням-Өлзий, iKon.mn
25 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар утаан дээр онигоогоо чирч дуусаж байна. Хэчнээн ажлын хэсэг байгуулж, хэчнээн үндэсний хороо гаргав, хэдэн их наядаар хэмжигдэх мөнгө зарцуулав. Тэр хэрээр утаа нь нэмэгдэж байна. Бид утаанд дандаа ялагдсаар ирлээ. Нөгөө талд утаа нь маш том хулгайн суваг болсон.

Тэгэхээр эрх зүйн орчин, удирдлага, бүтцээ эргээд харах зайлшгүй шаардлага бий болж байна.

Ерөнхийлөгч сая Шадар сайдад утааг бууруулах үүрэг өглөө. Ингэлээ гээд ямар ч өөрчлөлт гарахгүй. Үүний шийдлийг бид юу гэж харж байна вэ гэхээр, эхний ээлжид өнгөрсөн хугацаанд хийсэн бүх ажилдаа дүгнэлт хийе. Дараа нь УИХ-аас онцгой бүрэн эрхт түр хороо байгуулаад, Н.Номтойбаяр надаар ахлуулчих. Яагаад гэвэл надад ямар ч ашиг сонирхол байхгүй. Би хулгай хийхгүй.

Түр хороо нь нэг талдаа эдийн засгийн чиг баримжаатай, нөгөө талд шинжлэх ухааны чиг баримжаатай байна. Бүтэц удирдлагын хувьд ийм онцгой үед цэргийн командлалын зарчмаар явах ёстой. Маш хатуу сахилга бат, хариуцлагатай явахгүй бол сонсгол хийж, хуралдаад энэ хямралт байдлаас гарна гэвэл худлаа.

Энэ санаачилгын судалгааны ажлыг манай ажлын алба хийж байгаа. Үүнийг санаачлаад хийвэл ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг.

Номтойбаяр энэ ажлыг ахалбал улс төрийн оноо авчихна гэдэг өчүүхэн хандлага гаргахгүйгээр мань мэтэд хариуцуулаад өгчих. Гайхамшгийг үзүүлж чадна шүү” гэв.