Уншиж байна ...
Зураг
Зураг

Ш.Энхийн-Од хоёр дахь удаагаа тоглолтын шилдгээр нэрлэгдэв

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 29 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Оюутны Сагсан Бөмбөгийн Холбоо (NCAA)-гийн нэгдүгээр дивизионд данстай Ш.Энхийн-Од өнөөдөр Флоридагийн эсрэг тоглолт гялалзлаа.

Юта нь улирлын 10 дахь тоглолтоо хийж, найм дахь хожлоо авсан уг тоглолтод Ш.Энхийн-Од сэлгээнээс 15 оноо, дөрвөн оновчтой дамжуулалт өгснөөр тоглолтын шилдгээр нэрлэгдэв.

Тэрбээр энэ тоглолтод долоон довтолгооныхоо зургааг нь амжилттай оруулсан төдийгүй холын зайнаас дөрөв довтлохдоо гурвыг нь амжилттай гүйцэтгэжээ.

Харин баг нь өрсөлдөгчөө 89:59-өөр ялсан байна.

Тэрбээр баруун өвдгөндөө бэртлийн улмаас сэлгээний суудал руу шилжсэн. Үүний улмаас талбайд өнгөрүүлж буй минут нь эрс багассан юм.

"Майк" маань өнгөрсөн сард Куинсийн эсрэг 19 оноо, долоон самбар, таван оновчтой дамжуулалтаар тоглолтын шилдгээр нэрлэгдсэн билээ.

Юта баг нь дараагийн тоглолтоо энэ сарын 22-нд Айвог талбай дээрээ хүлээн авснаар энэ оны сүүлийн тоглолтоо хийнэ.