Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

MonJa Startup Accelerator Program Ковид-ын эсрэг бизнес санаа дэвшүүлж буй гарааны компанийг дэмжинэ!

ikon.mn
2021 оны 2 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

138 компани бүртгүүлснээс 5 компани шалгарлаа

Нээлтийн арга хэмжээг онлайнаар зохион байгуулна

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага ЖАЙКА нь Монголын харилцаа холбооны салбарын томоохон төлөөлөл, KDDI групп-ийн охин компани болох Мобиком Корпораци ХХК, Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран коронагаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд шийдэл болох бизнес санаа, шинэ технологийг хөгжүүлж буй стартап компаниудыг дэмжих хөтөлбөрөө эхлүүлж байна.

2 сарын 25-ны Пүрэв гарагт онлайнаар нээлтийн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд тус хөтөлбөрт шалгарсан 5 компани үйл ажиллагаагаа танилцуулах болно.

2020 оны 10 сараас 11 сарын хооронд Монголын стартап компаниудын дунд хөтөлбөр зарлагдаж, бүртгэл явагдсан бөгөөд боловсролын чиглэлийн (31), эрүүл мэндийн (26), тээвэр ложистикийн (15), хүнс хөдөө аж ахуйн (10) зэрэг нийт 138 гарааны бизнес эрхэлж буй компани материалаа ирүүлсэн юм. Бүрдүүлсэн материалын болон ярилцлагын шалгаруулалт явуулсны дүнд алсын зайны эрүүл мэнд, боловсрол, бизнесийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 5 компанийг (мэдээллийг хавсаргасан болно) сонгож, 2021 оны 2 сараас 8 сарын хооронд менторинг, сургалт семинар зохион байгуулах, Японы аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай холбон зуучлах зэрэг дэмжлэг үзүүлэх гэж байна. Мөн 3 компанитай нь ЖАЙКА ажил үүргийн гэрээ байгуулж, бизнес санаагаа баталгаажуулах боломжоор хангах юм.

Монголд шинэ төрлийн коронавирусын халдварын 2380 гаруй тохиолдол (2021 оны 2 сарын 15-ны байдлаар) бүртгэгдэж, цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2020 оны 11 сараас хойш хэд хэдэн удаагийн бүх нийтийн бэлэн байдал зарлагдсантай холбоотой хатуу хөл хорио үргэлжилсээр байна. Энэ цаг үед ЖАЙКА нь тус хөтөлбөрөөрөө дамжуулан Монголын гарааны бизнесийг дэмжснээр коронагийн үеийн нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гар бие оролцохын зэрэгцээ Монголд анхдагч болох инновацыг дэлхийд таниулснаар Монголын аж үйлдвэрийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Онлайн нээлтийн арга хэмжээ

Өдөр цаг: 2 сарын 25-ны өдөр/ Пүрэв гараг  16.00-17:30
Зохион байгуулах хэлбэр: Zoom ашиглан Facebook Live-аар шууд дамжуулна (Арга хэмжээнд оролцох хүсэлтээ ирүүлсэн хүмүүст URL холбоосыг урьдчилан илгээнэ.)
Арга хэмжээнд ашиглагдах хэл: Англи хэл

Оролцох хүсэлтээ ирүүлэх: 2 сарын 24-ний дотор/ Лхагва гараг
(Холбоо барих хэсэгт бичсэн хаягаар холбогдоно уу. Мөн уг арга хэмжээг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээлэл байвал мэдэгдэнэ үү.)

Арга хэмжээний хөтөлбөр:

Цаг

Агуулга

16:00-16:10

Нээлтийн үг

16:10-16:30

Хөтөлбөрийн танилцуулга

16:30-17:10

Шалгарсан компаниудын танилцууулга/ Прэзэнтэшн

17:10-17:30

Асуулт хариулт (Хэвлэл мэдээллийн зүгээс асуух боломжтой)

 

Хөтөлбөрийн агуулга

Хөтөлбөрийн нэр

MonJa Startup Accelerator Program in response to COVID-19

Ковид-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ

Зорилго

Коронагийн үеийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд шийдэл болохуйц шинэ бизнес санаа, технологийг хөгжүүлж буй стартап компанийг гаргаж ирэх, дэмжлэг үзүүлэх

Сонгон шалгаруулалтад тэнцсэн компанитай ажил үүргийн гэрээ байгуулах, бизнес санаагаа баталгаажуулах боломжоор хангах

Хөтөлбөрийн хуваарь

Бүртгэл: 2020 оны 10 сарын 10-наас 11 сарын 6

Сонгон шалгаруулалт: 2020 оны 11 сараас 2021 оны 1 сар

Хөтөлбөр хэрэгжих хугацаа: 2021 оны 2 сараас 8 сар

Явцын дундах арга хэмжээ 2021 оны 5 сард төлөвлөж байна (Хөтөлбөрийн явцын тайлан)

Хаалтын арга хэмжээ2021 оны 8 сард төлөвлөж байна
(Хөтөлбөрийн үр дүнгийн тайлан)

Хамрах хүрээ

 

Коронагийн үеийн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд шийдэл болох бизнес санаа, үйл ажиллагаа

 

Шалгарсан 5 компанийн ерөнхий мэдээлэл

(2020 оны 11 сард бүртгүүлсэн англи цагаан толгойн дарааллаар):

Компанийн нэр 1

ASAP Care ХХК

Бизнесийн чиглэл

Цаг хугацаа, орон зайг үл хамааран мэргэжлийн эмчтэй холбогдож үзлэг хийлгэх, ерөнхий онош тогтоолгох, зөвлөгөө, тусламж авах эрүүл мэндийн үйлчилгээний цахим хэрэглүүр

Байгуулагдсан он/ Ажилчдын тоо

2020 он/ 9 ажилтантай

Вэбсайт

http://clinica.mn/

Үйл ажиллагааны агуулга

Өргөн уудам газартай Монгол улсын 3 сая гаруй хүн ам төвийн, зүүн, баруун, хангайн болон Улаанбаатарын гэсэн таван бүс нутагт тархан суурьшсан байдаг. Нүүдэлчин болон суурьшмал хосолсон соёлтой, хөгжиж буй орны иргэдийн хувьд цаг алдалгүй, тогтмол хугацаанд эмчийн үзлэгт хамрагдах нь бэрхшээлтэй зүйлсийн нэгд зүй ёсоор багтдаг. Судалгаанаас үзвэл, Монгол улсын хамгийн том төвлөрсөн Улаанбаатар хотын оршин суугч дунджаар 150-180 минутыг зөвхөн эмнэлгийн анхан шатны тусламж авахад зарцуулдаг байна. Энэ хугацаа хөдөө орон нутгийн иргэдийн хувьд бүр ч урт байх агаад цаг алдах, санхүүгийн үргүй зардал гаргах эрсдэл үүсгэдэг. Иймд, эмнэлгийн тусламж үйлчилгээг нэн даруй шинэчилж, хүртээмжтэй, шат дамжлага багатай, иргэдэд хүндрэлгүй болгох шаардлагатай. Тус компани нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн эмчээс цахимаар зөвлөгөө тусламж авах, онлайн үзлэг оношилгоо хийлгэх боломжтой эрүүл мэндийн аппликейшныг хөгжүүлэн иргэдийн хүртээл болгож байна. Улмаар хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн цогц үйлчилгээг бий болгохоор зорьж буй юм.
※ЖАЙКА-тай 30 мянган ам. долларын гэрээ байгуулна

Зурган мэдээлэл

 

 

Компанийн нэр 2

Багшийн туслах ХХК

Бизнесийн чиглэл

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн зайнаас боловсрол олгох платформ

Байгуулагдсан он/ Ажилчдын тоо

2019 он/ 25 ажилтантай

Вэбсайт

www.bagshiintuslah800.mn

Үйл ажиллагааны агуулга

Монголд хот хөдөөгийн ялгаа, ядуурал нэмэгдэж байгаатай холбоотой боловсролын чанарт ч зөрүү гарсаар байна. Мөн Ковид-19-ийн нөлөөгөөр сургуулиуд хаагдсантай холбоотой хүүхдүүд боловсролын үйлчилгээг бүрэн дүүрэн авч чадахгүйд хүрч байна. Тус компани боловсролын зөрүүг арилгах, коронавирусын үед боловсролын хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж байгаа бага, дунд ахлах ангийн сурагчдад бага зардлаар чанартай боловсролыг онлайнаар холбогдон авч болох контентийг боловсруулж, платформ хэлбэрээр түгээж байна. 2020 оны нийт борлуулалт 2.7 тэрбум төгрөг.

※ЖАЙКА-тай 30 мянган ам. долларын гэрээ байгуулна

Зурган мэдээлэл

 

 

Компанийн нэр 3

Зочил технологи ХХК

Бизнесийн чиглэл

Онлайн худалдаа, маркетинг, төлбөр тооцооны нэг цэгийн үйлчилгээний платформ

Байгуулагдсан он/ Ажилчдын тоо

2019 он/ 12 ажилтантай

Вэбсайт

http://zochil.mn/

Үйл ажиллагааны агуулга

Монголд коронагийн эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбоотой зах, худалдааны төвийн үйл ажиллагаа зогсож, энэ чиглэлээр бизнес эрхэлдэг хувь хүн, компаниуд хүндрэлтэй нөхцөл байдалд байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цахим шилжилт, онлайн худалдааг нэвтрүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ цаг үед тус компани жижиг, дунд аж ахуйн нэгж, дэлгүүрийн худалдаа, борлуулалтыг дэмжих зорилгоор онлайн дэлгүүр байгуулах, цахим маркетинг явуулах, төлбөр тооцоог зайнаас шийдвэрлэх цогц үйлчилгээг нэвтрүүлж байна. Нийт 350 гаруй үйлчлүүлэгчтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байна.

※ ЖАЙКА-тай 30 мянган ам. долларын гэрээ байгуулна

Зурган мэдээлэл

 

 

Компанийн нэр 4

Crowd Asset ХХК

Бизнесийн чиглэл

Жижиг, дунд аж ахуйн нэгжид чиглэсэн хөрөнгө оруулалтын хэлбэрийн краудфандинг платформ

Байгуулагдсан он/ Ажилчдын тоо

2018 он/ 6 ажилтантай

Вэбсайт

https://crowd.mn/

Үйл ажиллагааны агуулга

Крауд Ассет нь санхүүжилтийн хэрэгцээ тулгарсан бизнес эрхлэгчийг хөрөнгө оруулагчтай зуучилж, санхүүжилт татах, мөн хөрөнгө оруулагчид тогтмол өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах боломжийг олгодог бизнес юм.

Манай компани нь олон тооны хөрөнгө оруулагчид нараас санхүүжилт босгож, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих платформыг хөгжүүлж буй Монголын анхны хөрөнгө оруулалтын хэлбэрийн краудфандинг компани билээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид 1 тэрбум 500 сая орчим төгрөгийн хэлцлийг хэрэгжүүлжээ.  

Бид өөрсдийн бизнесийг тасралтгүй сайжруулах, мөн хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд олон улсын уралдаан, чуулга үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, TechCrunch Disrupt 2020 олон улсын чуулганд амжилттай оролцсон Монгол стартап компани. Мөн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас (ЕСБХБ) гарааны бизнесүүдийн дунд зохион байгуулсан уралдаанд оролцож 29 орны 220 гаруй компаниас шилдэг 15-т шалгарсан. 2021 оны хувьд бид Төв Ази болон бусад хөгжиж буй орнуудын зах зээлд нэвтэрч, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.

Зурган мэдээлэл

 

 

Компанийн нэр 5

TomYo EdTech ХХК

Бизнесийн чиглэл

Монгол залуусыг Дэлхийн иргэн болоход шаардагдах бүхий л нөөцөөр хангаж, шинэ ур чадварт суралцах нөхцөлийг бүрдүүлсэн технологийн компани

Байгуулагдсан он/ Ажилчдын тоо

2019 он/ 26 ажилтантай

Вэбсайт

https://tomyo.mn/

Үйл ажиллагааны агуулга

Боловсролын хүртээмжгүй, тэгш бус байдлыг арилгахын тулд TomYo хэмээх аппликейшнийг бүтээсэн. Уг платформ нь Монгол залуусын мэдлэг туршлагаа хуваалцаж, бусдаас суралцах нөхцөлийг бүрдүүлсэн үсрэнгүй хөгжих талбар юм. Одоогийн байдлаар TomYo аппликейшн дээр нийт 8 улсын 5 хэлний 1000 анги бүхий видео хичээл, зөвлөгөө өгөх 200 ментор, 220 орчим контент бүтээгч, 400 гаруй их сургууль, 100 гаруй тэтгэлгийг мэдээлэл бий.

Зурган мэдээлэл

 

 

【Холбоо барих】

ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар 
Хариуцсан ажилтан: Д.Болор 325939, 311329

Е-mail:dorjgotov-bolor@jica.go.jp

 

【Арга хэмжээтэй холбоотой мэдээллийг дараах Facebook хуудаснаас авна уу】

JICA Mongolia FB: https://www.facebook.com/JICA-Mongolia-638581722827332
Moffice Coworking FB: https://www.facebook.com/MOffice.Coworking

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.