ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

СХД-ийн 25 дугаар хорооны 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай замыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулна

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар цэцэрлэгээс төв зам хүртэлх хатуу хучилттай 0.6 км авто замын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдруулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос шинэ авто зам барих ажлуудыг эхлүүлэн гүйцэтгэж байгаагийн нэг нь тус авто зам юм.

Өнөөдрийн байдлаар зам барилгын ажлын гэрэлтүүлэг, газар шороо, авто замын хашлага суурилуулалтын ажлууд бүрэн дуусаж, асфальтбетон хучилт хийхээр бэлтгэлийг хангаж байна. Мөн явган хүний замын трассд өртсөн 10 нэгж талбарын газар чөлөөлөлтийн ажлууд үргэлжилж байгаа юм.

Гэр хороололд шинээр барьж буй тус авто зам нь 0.6 км урт, 6 м өргөн, нэг талаараа 1.5 м явган хүний зам, 2 талдаа 0.5 м хөвөө, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгдсөн.

Тус авто замыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.103] 2020/6/13
энд тэнд жаахан жаахан зам засвар олон хийгдэж бн, сурталчилгаа эхлээд... 3, 4 жил засахгүй, сонгууль болохоор засч гэнэ. манийгаа ч доромжилж, тохуураж дуусахгүйм да
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2020/6/12
Тэгээд нэг их нарийнхан явган хүний зам шиг юм хийх юм хаана байна нөгөө ус зайлуулах хоолой, дэд бүтэц татах суваг хоолой дараа нь ухаж эвдэх үү өмхий МАНгаруудаа юм хийвэл алсаа харсан юм хийж бай
0 | 0 Хариулах
зочин [43.250.126.170] 2020/6/12
Тэгээд яахын хашааны айлууд нь хашаагаа татахгуй байхаар яахуу бас л намын буруу юу
0 | 0 Хариулах
Зочин [174.192.148.75] 2020/6/12
Us zailuulah sistemgvi 2 talaar hashlaga hiichiheer tun udahgvi bongino nastai l gsn vg! Daraa jil zaswar hj bn gd tusuwuus dahiad mungu gargana!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.181] 2020/6/12
Явган хүн хаагуур нь явах юм бэ? Номер зүүгээд алхах юмуу
3 | 0 Хариулах
Бид [117.53.25.181] 2020/6/12
явган хүний зам байхгүй зүгээр л гэр хорооллын газрыг хүчээр ашиглаж зам гаргаса л гэж харагджына
2 | 0 Хариулах