"Капитал" банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан А.Ариунболд болон газар, хэлтсийн дарга дөрвөн хүнийг Даваа гарагаас эхлэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид цагдан хорьжээ.
Тэднийг их хэмжээний зээл хууль бусаар олгосон гэх үндэслэлээр 20 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан тухай эх сурвалж мэдээлэв.
Тус банкийг татан буулгасан шийдвэрээ Монголбанк 2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд олон нийтэд зарласан билээ.
Татан буугдсан "Капитал" банкны эрхийг Монголбанк хүлээн авсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!