УИХ-ын дарга намын гишүүнчлэлээс түдгэлздэг байх хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тухайн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Ийнхүү өнөөдөр УИХ-д танилцуулснаар үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт явуулах юм. Хэрэв гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжвэл дахин хоёр хэлэлцүүлэг явсны дараа хуулийн төсөл эцэслэн батлагдах учиртай.
видео:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
