Маргаашаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
Маргааш буюу 04-р сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дараах зөвлөмжийг гаргажээ.
Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан байна.
Ингэснээр:
- Насанд хүрсэн
- А ангиллын үнэмлэхтэй
- Улсын бүртгэлийн дугаартай
- 2 талдаа тольтой
- Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болох аж.
Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох юм байна.
Харин түрээсийн мопед, скүүтэрийг 16 насанд хүрсэн иргэнд түрээслэх юм байна.
Өөрийнхөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хайрлаж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
