Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Капитал Банкны гадаа харилцагчид нь цуглажээ

Б.Ану
2019 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2019.04.08-ны өдрийн зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:06 2019/04/08

Хэрэв та Капитал Банканд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай бол яах ёстой вэ?

 Монголбанкны тайлбарт "Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана. Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ" гэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

17:04 2019/04/08

Капитал Банкны гадаа үүссэн нөхцөл байдал

Капитал Банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа Монголбанк өнөөдөр зарласан. Энэ явдлаас үүдэн тус банкны харилцагчид банкны гадаа дугаарлаж эхэлжээ. 

 

14:46 2019/04/08

20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгоно

Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм байна.

Тус банк нь 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтай, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байгаа юм.

Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулах аж.

Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256,000 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ мэдээллээ.
 
Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох юм.
 
Түүнчлэн  Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн "Хаан банк" ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх аж.  
 
Монголбанкны МЭДЭГДЭЛ:
 
 

 

 

14:43 2019/04/08

Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа.

14:22 2019/04/08

Монголбанкнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлалаа

Бидний авсан мэдээллээр өнөөдөр Капитал Банкны үйл ажиллагааг жигдрүүлэхээр төв банкнаас эрх хүлээн авах үйл ажиллагаа явуулсан байж магадгүй байна.

Бүр тодруулбал, Капитал Банкны эрх хүлээн авах ажиллагааг Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал М.Адилбиш удирдахаар болжээ.

Монголбанк яг энэ асуудлаар хэвлэлийн хурал хийнэ гэдгээ одоогоор баталгаажуулаагүй байгаа юм.

14:30 цагаас зарлагдсан Монголбанкны мэдээллийг бид шуурхай дамжуулах болно. 

14:43 2019/04/08

Монголбанкны хэвлэлийн хурлаар Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа зарлалаа.

14:46 2019/04/08

20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгоно

Банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг байгаа нь банкны нийт зээлийн багцын 80%-тай тэнцэж байгаа гэдгийг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар банкны хуримтлагдсан алдагдал 380 тэрбум төгрөгт хүрчээ. Хадгаламжийн даатгалын корпорац иргэд, аж ахуйн нэгжийн 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг ХААН банканд шилжүүлж, ямар нэгэн хохиролгүйгээр олгох юм байна.

Тус банк нь 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 28 салбар нэгж, 165,257 харилцах данс эзэмшигч, 56,164 хадгаламжийн данс эзэмшигчтай, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байгаа юм.

Хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулах аж.

Монголбанкны мэдээлж буйгаар Капитал банканд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256,000 хадгаламжийн данс байгаа бөгөөд 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацад даатгагдсан гэдгийг Хадгаламжийн даатгалын корпорацын захирал Х.Бум-Эрдэнэ мэдээллээ.
 
Хадгаламжийн даатгалын корпорацын санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан бөгөөд үүнээс иргэд, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгож, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох юм.
 
Түүнчлэн  Капитал банкны даатгагдсан харилцах, хадгаламжийн дүн "Хаан банк" ХХК-д шилжих бөгөөд харилцагчид цаашид тус банкаар үйлчлүүлэх боломжтой. Зээлдэгчдийн хувьд төлдөг дансандаа хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх аж.  
 
Монголбанкны МЭДЭГДЭЛ:
 
 

 

 

17:04 2019/04/08

Капитал Банкны гадаа үүссэн нөхцөл байдал

Капитал Банкийг татан буулгах шийдвэр гаргаснаа Монголбанк өнөөдөр зарласан. Энэ явдлаас үүдэн тус банкны харилцагчид банкны гадаа дугаарлаж эхэлжээ. 

 

17:06 2019/04/08

Хэрэв та Капитал Банканд 20 сая төгрөгөөс дээш хэмжээний хадгаламжтай бол яах ёстой вэ?

 Монголбанкны тайлбарт "Капитал банкны 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн даатгалд хамрагдаагүй дүнг Банкны тухай хуульд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу төлүүлэхээр банкны эрх хүлээн авагч ажиллана.

Даатгалд хамрагдаагүй дүнг хэр шуурхай олгох нь татан буугдах банкны актив хөрөнгийн борлуулалт, зээлийн эргэн төлөлтөөс хамаарна. Даатгагдаагүй хадгаламж эзэмшигчид банкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлээ гаргана. Тухайлбал, 40 сая төгрөгийн хадгаламжтай иргэн 20 сая төгрөгөө “Хаан банк” ХХК дахь дансаар хүлээн авч, үлдэгдэл 20 сая төгрөгийг банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилнэ" гэжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.