Морин хуур найрал хөгжмийн “Novel Melody” тоглолт энэ сарын 16-нд Улсын Филармонийн тайзнаа...

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
зураг
 

Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрал хөгжмийн “Novel Melody” тоглолт 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд зохион байгуулагдана.

Морин хуур найрал хөгжим нь 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр анхны тоглолтоо хийсэн түүхтэй бөгөөд энэхүү өдрийг тэдний төрсөн өдөр хэмээн үзэж, жил бүр шинэ уран бүтээлээр үзэгч, сонсогчдодоо бэлэг барьж ирсэн уламжлалтай.

Энэ удаагийн “Novel Melody” тоглолтоор нумт хөгжмийн бүрэлдэхүүнд зориулсан бүтээлүүдийг онцлон толилуулах бөгөөд тоглолтын бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

Иймд эрхэм үзэгч та бүхнийг 04 сарын 16-нд Улсын Филармонийн концертын танхимд хүрэлцэн ирж, морин хуурын уянгалаг эгшгээр хөглөгдөхийг урьж байна.

2026 | 04 | 16 | 19:00 цагт

Улсын Филармонийн концертын танхим

Тасалбарыг ticket.mn/event/2996/ болон Улсын Филармонийн кассаас. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 9942-1853