18 насанд хүрээгүй, А ангиллын үнэмлэхгүй хүн улсын дугааргүй, бартаат замын цахилгаан дугуй унавал ₮400 мянгаар торгоно

М.Батчимэг, ikon.mn
32 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Суррон буюу бартаат замын цахилгаан дугуй унах насны доод хязгаарыг 18 нас байхаар тогтож, сурроныг мотоциклийн ангилалд хамааруулсан байна. 

Ингэснээр: 

  • Насанд хүрсэн
  • А ангиллын үнэмлэхтэй
  • Улсын бүртгэлийн дугаартай
  • 2 талдаа тольтой
  • Хамгаалалтын хувцас хэрэгслээ бүрэн өмссөн жолооч хөдөлгөөнд оролцох эрхтэй болох аж. 

Хэрэв дээрх шаардлагыг хэрэгжүүлээгүй суррон унаж хөдөлгөөнд оролцвол тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгох юм байна.  

Тээврийн прокурорын газраас хийсэн судалгаагаар 2025 оны байдлаар улсын хэмжээнд  сурроны /бартаат замын цахилгаан дугуй/ хэрэглээтэй холбоотой 161 зам тээврийн осол гарснаас, 48 ослын улмаас суррон унаж явсан 32 хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь өмнөх оноос 12 хувиар өссөнийг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэв.  

Өнгөрсөн онд суррон ангиллын тээврийн хэрэгслээр зорчиж байхдаа зам, тээврийн осолд өртсөн 2,820 тохиолдол,  амиа алдсан таван тохиолдол бүртгэгджээ.