Залилан мэхлэх гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 16 хувиар өсөв

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 38 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүлж байна. 

Өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн байгууллагад нийт 14,256 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 5,182 буюу нийт гэмт хэргийн 36.3 хувийг залилан эзэлж, өмнөх оны мөн үеэс 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Бараа захиалга, лайв сугалаа, үнэт чулуун зар, фэйсбүүк хакер, телеграммд даалгавар биелүүлэх санал гэх мэтчилэн залилах гэмт хэргийн үйлдлийн арга харилцан адилгүй бөгөөд өнгөрөгч онд 12,233 иргэн цахим залиланд өртөж, хохирсон байна.

Улмаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 онд ₮26.5 тэрбумын хохиролтой 12,233 иргэн цахимаар залилуулсан талаараа гомдол мэдээлэл бүртгүүлсэн байдаг. 

 График: Цахим залилангийн хохирол ба нөхөн төлүүлэлт /2025 онд/