Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг гишүүдийн дийлэнх нь эсэргүүцэж байгаа тул санал хураалтыг маргааш хүртэл хойшлуулав

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

13:31 2026/04/09

Гишүүд асуулт асууж дууссаны дараа Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин "42 гишүүнтэй манай бүлэгт энэ хуулийн төсөл танилцуулагдаагүй. Ямар асуудал байгаагаар ярилцах боломж олгоогүй. УИХ-ын гишүүн хуралдаа ирэхгүй, шийдвэр гаргахгүй байгаа асуудал дээр санал нэг байгаа. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 66 дугаар зүйлийг амилуулахад санал нэг байна.

Гэхдээ МАН-ын дотоод зодооноос болоод намын даргадаа эрх мэдэл төвлөрүүлэх гэж буй оролдлого чинь цөөнхийг байхгүй болгох гэж байна. Цөөнхийн таалагдахгүй байгаа үйлдэл бүрийг та нар ёс зүйгүй гэж үзнэ. Хэмжигдэхгүй зүйлээр УИХ-ын гишүүнийг зайлуулна гэдэг цөөнхийн дуу хоолойг байхгүй болгоно гэсэн үг. Та нар нам доторх зодооноо парламентын ардчиллаар тоглож шийдэж болохгүй. Ардчилсан нам байнга цөөнх байхгүй. Дараа нь энэ хууль та нар үйлчилнэ шүү" гэж ярив. Тэрбээр уг хуулийн төсөлтэй холбоотой завсарлага авах хүсэлтээ илэрхийлэхээр үг хэлэх цаг авсан боловч хугацаандаа амжсангүй.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт "Танай бүлэг хэзээ ч завсарлага аваад асуудлаа сонсох эрхтэй. Гэвч энэ боломжоо илэрхийлэх хугацаандаа та өөрийн үзэл бодлоо ярилаа" гэж хэлээд чуулганы хуралдааныг түр завсарлуулав.

Ийнхүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалтыг чуулганы маргаашийн хуралдаан хүртэл хойшлуулж байна.

10:18 2026/04/09

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар дараах таван асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд  /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн/

видео: