Өнөөдөр гарсан дөрвөн хээрийн түймрийг бүрэн унтраажээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:21 2026/04/09

Өнөөдөр гарсан хээрийн түймрийг бүрэн унтраасан талаар Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар өнөөдөр (2026.04.09) 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 17:00 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт бүрэн унтраасан байна. 

16:23 2026/04/09

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.09) 16:00 цагийн байдлаар дөрвөн хээрийн түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд хоёр түймрийг цурамд оруулаад байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар 13:35 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, 15:10 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж байна.

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт III баг "Ар худаг" гэдэг газар 14:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид ажиллаж, 15:30 цагт цурамд орууллаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

Цаг уурын байгууллагаас мэдээлснээр 2026 оны 04 дүгээр сарын 09-ний байдлаар:

  • Нэн их хуурайшилттай: Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нийт нутаг, Ховдийн зарим сумдаар хуурайшилт нэн их байна.
  • Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангайн өмнөд, Увс, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
  • Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтын зэрэг дунд түвшинд байгаа юм байна. 

Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулав. 

Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх юм. 

зураг