Монголын анхны Филиппин асрагч багштай, дотуур байртай сургууль “Цонжин кибер боардинг сургууль”
Та хүүхдээ гар утасны хамааралгүй, цэвэр агаарт, олон улсын Кэмбриджийн хөтөлбөрөөр сургахыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол Цонжин кибер боардинг сургууль 1-12 ангидаа бүртгэл авч байна.
Тус сургууль нь Цонжин болдогийн морьтой хөшөөний дэргэд, хотын төвөөс зайдуу ч хүүхдийн суралцах, амьдрах, хөгжихөд бүрэн тохирсон цогц кампус орчинтой гэдгээрээ онцлог юм.
Хот, орон нутаг, олон улсаас суралцах боломжтой боардинг орчин
Бага ангийн дотуур байр үзэх: vr.justeasy.cn/view
Энэхүү сургуульд зөвхөн Улаанбаатар хотоос бус, орон нутаг болон олон улсаас хүртэл хүрэлцэн ирж суралцах боломжтой. Хотоос ирж суралцаж буй сурагчдын хувьд ажлын 5 өдөр сургуульдаа байрлан суралцаж, амралтын өдрүүдээр сургуулийн автобусаар хот руу буцан, ням гарагт дахин сургуульдаа ирдэг зохион байгуулалттай аж.
Нэг төлбөрт багтсан цогц үйлчилгээ
Нэгдсэн төлбөрт англи хэл, хятад хэл, программ, график дизайн, математик гэсэн 5 гүнзгийрүүлсэн хичээл, 30 төрлийн секц, дугуйлан, VR танхим, Tablet Room, аюулгүй суралцах орчин, дотуур байрны амьдрах зардал, олон улсын шалгалтын бэлтгэл, гадаадын их дээд сургуульд бэлтгэх хөтөлбөр, усанд сэлэлтийн мэргэжлийн багштай үйлчилгээ, мөн эмч, сэтгэлзүйч, гадаад харилцааны багийн дэмжлэг хүртэл багтсан байдаг.
“Түүнчлэн ирэх хичээлийн жилээс хэрэгжих Кэмбриджийн хөтөлбөрийн зардал хүртэл тусдаа төлбөргүйгээр багтаж байгаа нь эцэг эхчүүдэд давхар зардал гаргахгүй байх давуу талыг бий болгож байна.”
2026–2027 оны хичээлийн жилээс БАГА АНГИТАЙ болж өргөжин, шинэ барилга, шинэ орчин, илүү том кампус, илүү өргөн роботикс болон технологийн орчинтой болохоор ажиллаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, хүүхдийн суралцах орчин сайжирч, боломж нь тэлж, үйлчилгээ нь нэмэгдэж байгаа мөртлөө эцэг эхчүүдэд илүү таатай нөхцөлийг санал болгож байна гэсэн үг юм.
Боардинг сургуульд 7, 8 сард биш — яг одоо бүртгүүлэх шаардлагатай
Боардинг сургуульд элсэх үйл явц нь энгийн өдрийн сургууль шиг 7, 8 сард шууд бүртгүүлээд эхлэх бүтэцтэй биш. Учир нь хүүхэд болон эцэг эхийн аль алинд нь сэтгэлзүйн бэлтгэл, түвшин тогтоох шалгалт, хоцрогдол тодорхойлох, сургалтын оношилгоо, орчиндоо дасан зохицох бэлтгэл зэрэг урьдчилсан шат дараалсан процессууд явагддаг.
Иймээс яг одоо буюу 4-р сард бүртгүүлж, энэ бэлтгэлийг эхлүүлснээр хүүхэд 9-р сард сургуульдаа бүрэн бэлэн орох нөхцөл бүрддэг байна.
Олон улсын стандартад нийцсэн дотуур байр
Боардинг сургуулийн дотуур байр нь 4 хүүхэд хамт байрлах боломжтой, 24 цагийн камержуулалтай, аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинтой. Мөн өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй тул хүүхдийн өдөр тутмын амьдрах нөхцөлийг тав тухтай, эмх цэгцтэй байхаар шийджээ.
Сэрэхээс унтах хүртэл төлөвлөсөн хөтөлбөр
Сургалтын хөтөлбөрийн хувьд улсын стандарт хичээлүүдийг үзэхээс гадна, хүүхдийн өдөр тутмын амьдрал сэрэх цагаас эхлээд унтах хүртэл төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай явагддаг байна.
Хичээл, амралт, бие даалт, давтлага, хоол, дугуйлангийн цагууд жигд хуваарилагдсан учраас сурагчид хичээлийн хоцрогдолд орох, гэрийн даалгавраа гүйцэтгэхэд хүндрэлтэй болох эрсдэл эрс буурдаг.
Өдрийн 5 удаагийн хоолтой ба буффет хоолны системтэй
Сурагчид өдрийн турш 5 удаагийн хоол иддэг бөгөөд хоолны үйлчилгээ нь буффет системтэй. Ингэснээр өөр, өөр хоолны дадал, соёлтой хүүхдүүд өөрт тохирсон сонголтоо хийх боломжтой байдаг нь онцлог юм.
VR, Tablet Room, Mac Lab бүхий бүрэн технологийн орчин
Сургуулийн орчин нь бүрэн технологийн шийдлээр тоноглогдсон. Тухайлбал, сурагчид Windows болон Mac lab, VR тоноглосон байгаль шинжлэх ухааны танхим, хими, физикийн лаборатори, Tablet Room зэрэг орчинд хичээллэдэг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд онолын мэдлэгээ зөвхөн цээжлэх биш, туршиж, хийж, бүтээж, хэрэглэж сурах боломжтой.
Үүнээс гадна сурагчид 30 гаруй төрлийн секц, дугуйланд хамрагддаг бөгөөд спорт, урлаг, хэл, технологи, хувь хүний хөгжил гээд олон чиглэлээр өөрийгөө нээх боломжтой аж.
Цонжин Кибер Боардинг Сургууль нь хүүхэд зөвхөн хичээл үзээд өнгөрдөг орчин биш, харин өдөр тутмын амьдралынхаа дунд суралцаж, төлөвшиж, бие дааж, ирээдүйдээ системтэйгээр бэлтгэгддэг цогц орчин гэдгээрээ ялгарч байна.
📍 Цонжин болдогийн морьтой хөшөөний дэргэд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!














