“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ Ням гарагт Сүхбаатарын талбайд болно

Д.Янжиндулам, ikon.mn
6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Playtime” олон улсын хөгжмийн наадам 21 дэх жилийн ойгоо ирэх долоодугаар сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Тус наадам нь Налайх дүүрэг дэх "Плэйтайм хүрээлэн"-д зохион байгуулагддаг билээ.

Харин наадмын энэ жилийн эхний “Pre-event”-ийг энэ Ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 12-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээнд:

  • 13:30 - 14:50 La Bombé (Dj set)
  • 15:00 - 15:30 Crazy Sad Asians
  • 15:40 - 16:10 Newborn
  • 16:20 - 16:50 Starru
  • 17:00 - 17:40 The Lemons
  • 17:50 - 19:00 EBA (Dj set) зэрэг хамтлаг, уран бүтээлчид оролцоно. 

Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох зорилгын хүрээнд зохион байгуулдаг уг наадамд энэ жил 15 орны 30 гаруй хамтлаг, уран бүтээлчид оролцохоо мэдэгджээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар