ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/08-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Сонсдог хөгжим шигээ эрх чөлөөтэй, дүрэмгүй хувцасласан Playtime дээрх залуучуудын ГАНГАРАА
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Плэйтайм фестиваль бол зүгээр нэг хөгжмийн наадам биш залуучуудын өөрийгөө илэрхийлэх, дотоод өнгөө гадагш ил гаргах талбар билээ.
Альтернатив инди рок, электроник хөгжим хосолсон тайзуудын дундуур залуус өөрсдийн сонсдог хөгжим шигээ өвөрмөц, дүрэмгүй, эрх чөлөөтэй хувцаслаж, стиль имижээ бүрэн эрхтэйгээр тодотгодог. Хэн ч энэ газар нэгнээ шүүж хүйс, өнгө зүс, гадаад төрхөөр ялгаварлан гадуурхдаггүй, өөрийгөө ямар ч хэлбэрээр илэрхийлэх эрх чөлөөг дэмждэг орон зай юм.
23 дахь жилдээ зохиогдож буй плэйтайм хөгжмийн наадам нь долдугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх "Плэйтайм хүрээлэн"-д болж өнгөрлөө.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
