МҮБХ-ны аравдугаар "Их Эе" тавдугаар сарын 15-нд болно

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 27 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны ээлжит "Их Эе" тавдугаар сарын 15-ны Баасан гарагт Монгол Бөхийн Өргөө (МБӨ)-нд болно.

Анхны хурал 1990 оны дөрөвдүгээр сард болсон бөгөөд дөрвөн жил тутамд улсын заан цолтноос дээш цолтой бүх бөхчүүд, 21 аймгийн салбар холбоод, одоо сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа аймаг бүр мөн Жаяг дэгийн багийн төлөөллөөс сонгогдсон Тэргүүлэгчид бүхий 255 хүртэлх тооны төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй хуралдахыг МҮБХ-ноос зарлалаа.

Есдүгээр их хурал 2022 оны дөрөвдүгээр сард болоход 218 хүн оролцсон байна. Уг хурлаар холбооны тэргүүнээр улсын заан Ц.Магалжав ганцаараа нэр дэвшээд санал өгөх эрхтэй 134 төлөөлөгчдийн 132 буюу 98.5 хувийн саналаар улираан сонгогдсон билээ.