ФОТО: Боксын Азийн АШТ-ээс Э.Номундарь МӨНГӨН медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарын хотын "Аса арена"-д 11 өдөр үргэлжлэх сонирхогчдын боксын тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн шигшээ тулаанууд болох бол маргааш буюу энэ сарын 10-ны Баасан гарагт эрчүүд алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу 48 кг-ын жинд Монголын тамирчин Э.Номундарь алтан медалийн төлөө өрсөлдлөө. 

Тэрбээр өнгөрсөн жилийн дэлхийн аварга, Энэтхэгийн боксчин Минакшитай тулалдсан ч шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдав. Ингэснээр Э.Номундарь мөнгөн медаль хүртэж байна.

Нутагтаа зохион байгуулагдсан тивийн тэмцээнд эмэгтэй боксчид хоёр медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүлэв. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын М.Намуун хүрэл медаль хүртсэн билээ.

Маргааш эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан алтан медалийн төлөө Японы Рүи Ямагүчитэй өрсөлдөх хуваарьтай.

 ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг