2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
27°
|
15°
B30
УЛААНБААТАР
30°
|
16°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S29
15°
00:00
S29
14°
01:00
S31
13°
02:00
S29
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"2015 онд Капитал банк төрийн мөнгийг аль хэдийнэ байршуулсан бөгөөд буцаан татах боломжгүй болсон байсан"

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 4 сарын 15
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр Монголбанкны эрх хүлээн авах зөвлөл сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Нэхэмжлэлийн шаардлагыг хангах дарааллын талаар мэдээлэл өгөхгүй юу. Эхлээд иргэдэд олгох уу, эсвэл ААН-д олгоно гэсэн дараалал бий юу?

-Банкны эрх хүлээн авагч, эрх хүлээн авагчийн зөвлөл томилогдсон өдрөөсөө эхлээд тухайн өдрийн банканд байсан балансад байгаа хөрөнгийг өөрийн хяналтад авах ажлыг хийж дуусгах гэж байна.
 
Энэ хөрөнгийг эхний ээлжинд хяналтандаа авна. 20 саяас доош дүнтэй хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлнэ. Эдгээр нь бүгд шинэ хуулийн эрх зүйн орчинд явагдана. 

Эрх хүлээн авагчийн зөвлөл нь тус банкны актив хөрөнгийг барагдуулж, тухайн хөрөнгөөр нь тус банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн төлбөрийг барагдуулах үндсэн чиг үүрэгтэй. 

Төлбөр барагдуулах дарааллыг Банкны тухай хуулийн 73-т заасны дагуу гүйцэтгэнэ.

73 дугаар зүйл.Төлбөр барагдуулах дараалал

73.1.Банкны хөрөнгийг худалдан борлуулсны орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахад доор дурдсан дарааллыг баримтална:

73.1.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

73.1.2.Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;

73.1.3.Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага;

73.1.4.Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;

73.1.5.даатгагдаагүй хадгаламжийн төлбөр;

73.1.6.банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;

73.1.7.Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;

73.1.8.Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;

73.1.9.үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;

73.1.10.хоёрдогч өглөг.

73.2.Банкны хөрөнгийг худалдаж борлуулсны орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол дарааллын эхний төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн төлбөрийн шаардлагыг хангана.

73.3.Нэг дараалалд орсон хэд хэдэн төлбөрийг нэгэн зэрэг барагдуулах боломжгүй бол тухайн төлбөр бүрийн хэмжээнд хувь тэнцүүлэх замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж болно.

73.4.Энэ хуулийн 73.1-д заасан төлбөрийг бүрэн барагдуулсны дараа үлдэх хөрөнгийг тухайн банкны хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эрхийн дагуу хуваарилна. 

Иргэд нэхэмжлэлийг түрүүлж өгснөөрөө дарааллын түрүүнд орно гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэл хүлээн авах 60 хоногийн хугацаандаа ачаалал үүсгэхгүйгээр нэхэмжлэлээ багтаагаад өгөхөд болно. 

- Капитал банкны эрх хүлээн авахад банкны үйл ажиллагаан хэвийн байсан, Монголбанк албаар дампууруулчихлаа гэсэн яриа иргэдийндунд байгаа. Үнэхээр банкны үйл ажиллагаа хэвийн байсан уу, хүндрэлд орчихсон байсан уу? 

- Капитал банкны пассив хөрөнгө нь активаасаа давсан байсан. Төлбөрийн чадваргүй болсон гэдэг нь хуульд тодорхой заагдсан. 

- Капитал банкны үйл ажиллагаа 2015 оноос хэвийн бус болсон гэж байна. Гэтэл Монголбанк 2018 онд банкны системийн үйл ажиллагаа хэвийн гэж мэдэгдэж байсан. Энэ нь иргэдийг буруу мэдээллээр хуурсан хэрэг биш үү?

-Монголбанкнаас банкны систем ерөнхийдөө тогтвортой байгаа гэж нийтэд нь мэдээлсэн. Капитал банкны хувьд банкны салбарын ердөө 1.1 хувийг эзэлж байгаа. Тус банкийг татан буулгаснаар банкны салбарт сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Тус банкнаас хамгийн сүүлд  их хэмжээний зээл олгогдсон уу? 

- Сүүлийн саруудад банкны үйл ажиллагааг хяналтад авч, зарим үйлчилгээг хязгаарласан тул сүүлийн үед зээл ологдоогүй. 

- Капитал банкны чанаргүй зээл 80 хувьд хүрсэн гэж байсан. Энэ бол маш олон иргэд хохирох хэмжээнд орчихсон гэсэн үг. Гэтэл яагаад энэ хүртэл нь Монголбанк арга хэмжээ аваагүй явж ирсэн бэ. Ер нь чанаргүй зээл ямар түвшинд хүрэхэд Монголбанк арга хэмжээ авах ёстой талаар журам байна уу?

- Чанаргүй зээлийн хэмжээг заасан хууль журам байхгүй. 

- Төрийн 300 гаруй тэрбум төгрөгийг байршуулсан Капитал банк дампуурлаа. Яагаад ийм найдваргүй банк руу төрийн мөнгийг байршуулсан юм бэ?

- 2015 онд тус банк төрийн их хэмжээний мөнгөнүүдийг аль хэдийнэ байршуулсан байсан бөгөөд буцаан татах боломжгүй болсон байсан. Тиймээс үйл ажиллагааг нь хэвийн хэмжээнд хүргэхээр ажиллаж, арга хэмжээ авсан ч төлбөр гүйцэтгэх чадваргүй болсон тул татан буулгахад хүрсэн. 

-Г.Алтантай холбоотой, том хадгаламж эзэмшигчид хохирлоо барагдуулахын тулд "Алтжин бөмбөгөр"-ийн хүмүүсийн иргэний үнэмлэхийг авч хадгаламж нээлгэсэн тухай асуудал яригдсан. Үнэхээр ийм зүйл болсон уу?

-Энэ талаар хэвлэлээр нэлээд явсан байсан тул  бид томилогдож очингуутаа хамгийн түрүүнд үүнийг шалгасан. Тухайн хадгаламж эзэмшигчийн хоёр иргэний хадгаламжийн хэмжээнд өөрчлөлт ороогүй байсан. Учир нь 20 саяас дээш дүнтэй хадгаламжид хөдөлгөөн хийхийг хориглох тухай Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал Капитал банкны удирдлагуудад очсон байсан. Тэрний дагуу хуучин удирдлага нь хөдөлгөөн хийгээгүй байсан.  Тухайн хүний хувьд ийм гүйлгээ хийх оролдлого хийсэн байсан ч хэрэгжээгүй гэсэн үг гэв. 

x