Капитал банкны эрх хүлээн авагч: Харилцагчдын нэхэмжлэлийг 4 сарын 22-ноос 6 сарын 20-ныг хүртэл хүлээж авахаар боллоо
Капитал банкны эрх хүлээн авагч болон Монголбанкнаас мэдээлэл хийлээ.
Монголбанк Капитал банкны үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн гэж Монгол банкны хяналт, шалгалтын газрын дарга Н.Батсайхан хэллээ.
Капитал банкны өр төлбөр нь активаасаа хэтэрсэн ба тус банканд тусгай төлөөлөгч томилох боломжгүй гэж үзэж, эрх хүлээн авагч томилох шийдвэр гаргасан байна. Эрх хүлээн авах зөвлөлийг Монголбанк, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны найман төлөөллийг оролцуулан байгуулжээ.
Эрх хүлээн авах зөвлөл дараах МЭДЭГДЭЛ-ийг хийлээ:
Капитал банк нь хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гарч, Банкны эрх хүлээн авагчийг томилсон.
- Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл;
- Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл;
- Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл;
- Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

