“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын хорих хугацааг 30 хоногоор сунгалаа.
Уг нь УИХ-ын гишүүн Г.Уянга батлан даалтад гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд илгээсэн.
Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхээс түүний хүсэлтийг хүлээж аваагүй шалтгааныг тайлбарлахдаа Г.Уянга гишүүн хүсэлтээ шүүхэд гаргаагүй, харин Прокурорт гаргасан хүсэлтдээ хавсаргасан байсан гэжээ. Тиймээс хуулийн дагуу авч хэлэлцэх боломжгүй аж.
Хэргийг сануулахад, “Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс өнгөрсөн есдүгээр сарын 16-нд жагсаал цуглаан хийхдээ Төрийн хамгаалалтын бүсэд галт зэвсэг, тэсрэх бөмбөг хэрэглэсэн гэх хэрэгт холбогдон шалгуулж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!